Нэвт-Эрхэм сонсогчид та бүхнийхээ энэ оройн амгаланг айлтгая.Өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д төрийн айлчлал хийлээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлал амжилттай боллоо.Энэхүү айлчлал нь хоёр орны стратегийн түншлэл, харилцаа хамтын ажиллагааны цаашидын хөгжилд урт удаан хугацааны таатай боломжийг нээлээ гэж БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Бээжин хотноо гадаад,дотоодын сэтгүүлчидэд мэдээлсэн юм Айлчлалын үеэр улс төр,дипломат үйл ажиллагаа,эрчим хүч,дэд бүтцийн зэрэг хамтын ажиллагааны салбарыг хамарсан 22 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан нь уг айлчлалын өргөн цар хүрээг харуулж байна.
Тухайлвал Оросын цахилгаан эрчим хүчний "Россия"компани, Хятадын улсын эрчим хүчний корпорацитай хамтран ажиллах тухай баримт бичигт, ОХУ-ын төрийн өмчийн газрын тосны Роснефть компани, Хятадын Хөгжлийн банкны хооронд стратегийн түншлэлийн гэрээнд,Байгалийн хийн "Газпром" компани Хятадын Үндэсний корпорацитай хий нийлүүлэх гэрээнд тус гарын үсэг зурсан байна Ингэснээр хоёр орны түлш эрчим хүчний томчууд нэг ёсондоо ураг барилдаж чадсан байна. Хятад улс нь өдөр ирэх тусам нэмэгдэж буй эрчим хүчний эрэлт хэрэгцээгээ хангахад дэлхийн зах зээлийн томоохон нийлүүлэгч ОХУ-тай хамтраж ажиллах зорилттой байгааг харуулж байна Хоёр орны аль альных нь ашиг сонирхолыг хангахуйц яриа өрнүүлэхийн тулд Оросын Ерөнхийлөгч улс төр,бизнесийн нөлөө бүхий хүмүүсээс бүрдсэн томоохон баг дагуулж Москвагаас мордлоо гэж Оросын хэвлэлд онцлон тэмдэглэсэн нь бас учиртай үгээ Хоёр орны удирдагчид айлчлалын үеэр энэ жил Хятадад зохиогдож байгаа Оросын жилийн нээлтийн ёслолд оролцож,Орос,Хятадын бизнесийн форумд оролцсон Энэ форумд хоёр орны аж үйлдвэрий топ компаниуд оролцсон нь хоёр орны худалдаа эдийн засаг улам бүр өргөжин тэлэхийн нэг ёсны баталгаа боллоо гэж хэлж болох юм.
1 2 3
|