• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-29 16:31:01    
ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын тухайд...

Хятадын Олон Улсын Радио

    Хятад-Оросын худалдааны эргэлт өнгөрсөн 2ОО5 онд ЗО тэрбум ам долларт хүрч 2ОО4 оныхоос 4О орчим хувиар өссөн байна Хятадын нийлүүлэгчид Орос руу ихэвчлэн бэлэн хувцас,гэр ахуйн цахилгаан бараа,арьсан эдлэл экспортлож оронд нь металл төмөрлөг бүтээгдэхүүн,мод,газрын тос оруулж ирдэг байна.Судлаачидын үзэж байгаагаар 2О2О он гэхэд хоёр талын худалдааг 6О-8О тэрбум ам долларт хүргэх зорилготой байна.Энэ зорилтод хүрэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Ерөнхийлөгч болсноосоо хойш Хятад улсад хийсэн дөрөвдэх удаагийн төрийн айлчлал ихээхэн түлхэц болох нь дамжиггүй юм.

    Эцэст нь би Хятад,Орос хоёр том гүрний стратегийн түншлэл гэж юуг хэлээд байгааг товчхон өгүүлсүй.199О-ээд оны дунд үеэс эхлэн ОХУ,БНХАУ "стратегийн түншлэл"-ийн харилцааг тунхаглаж,улс төр,эдийн засгийн салбарт,нэн ялангуяа аюулгүй байдал,батлан хамгаалахын салбарт уг харилцаагаа зузаатгасаар байна.Энэхүү харилцааны мөн чанар,цаашидын чиг хандлага нь хөрш орнуудын төдийгүй дэлхий дахины анхааралыг зүй ёсоор татаж,судлаачидын дунд олон ургалч үзлийн дүгнэлтийг бий болгосоор байгаа юм.

    ОХУ,БНХАУ-ын стратегийн түншлэл нь олон улс,бүс нутгийн асуудлаар улс төрийн адил төстэй байр суурь,бүс нутагт харилцан өөр өөрсдийн нөлөөг тогтоон барих,үүний тулд нөгөө талынхаа стратегийн давуу талыг ашиглах гэсэн эрмэлзэл,эдийн засгийн харилцан ашигтай,харилцан нөхсөн хамтын ажиллагаа,зэвсэглэл,цэрэг,техникийн арилжаа гэсэн гурван бүрдэл бүхий агууллагатай байна гэж олонхи шинжээчид үзэж байна.

1  2  3