ОХУ,БНХАУ хоёр нь олон улс болон бүс нутгийн асуудлаар ихэвчлэн адил буюу төстэй байр суурь илэрхийлэх болсоор арав гаруй жилийн нүүр үзлээ.Энэхүү чиглэл нь өнөөг хүртэл үргэлжлэсээр байгаа нь Иракийн зэрэг томоохон асуудлаар хоёр орны байр суурь адил байгаагаар илэрч байгаа юм. Мөн хоёр орон өөр өөрийн оршин тогтнох,хаяа нийлэх бүс нутагт нөлөөгөө тогтоон барих, хөндлөнгийн "тоглогчийг"оруулахгүй байх,түүгээр зогсохгүй харилцан бие биеэ хянах механизмыг бүрдүүлэхийг эрмэлзэж байгаа нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн санаачилсан,одоо энэхүү байгууллагын чиг хандлагыг голлон тодорхойлж,сүүлийн үед өөрсдийн стратегийн байр суурийг нилээд шаргуу хамгаалах болсон зэргээс харагдаж байгаа юм Мөн түүнчлэн хоёр орон дэлхийн эдийн засгийн хөдөлмөрийн хуваарьт өөрийн оролцоог нэмэгдүүлэх,эдийн засгийн хүчин чадлаа бэхжүүлэх зүй ёсны сонирхолтой байгаа үүний тулд бүс нутгийнхаа нөөц баялагийг эзэмшихэд хөндлөнгийн оролцоог бууруулах эрмэлзэл ч бий юм Одоо харин_ ОХУ-ын эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд хоёрын хооронд ихээхэн ялгаатай байна. Товчхон хэлбэл ОХУ,БНХАУ-ын стратегийн түншлэл нь өнөөг хүртэл их төлөв ашиг сонирхолын нийтлэг дээр тогтож ирсэн гэж үзэж болох юм Цаашид энэхүү стратегийн түншлэлийг бэхжүүлж,бүр холбоотны маягийн харилцаанд хүрэх магадлалтай гэж судлаачид үзэж байна. Ер нь Орос,Хятадын стратегийн түншлэлийн үйл явцын өрнөлтийг дэлхийн бодлого тодорхойлогч улс орнууд ихээхэн анхааралтай ажиглан харж байгаа юм.
Өөрөөр хэлбэл ОХУ,БНХАУ-ын стратегийн түншлэл нь зөвхөн хоёр орны хоорондын харилцаагаар хязгаарлагдахгүй дэлхий дахины хөгжлийн цар хүрээ,ирээдүйтэй уяалдаа холбоотой гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй болов уу. 1 2 3
|