• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-24 19:21:12    
Шинжлэх ухаанчаар ус уувал биеийн эрүүл мэндэд ашигтай

Хятадын Олон Улсын Радио

    Ус бол хүний биеийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэснийг хүн бүхэн мэднэ. Хүний бие 15%-ийн ус алдвал амь насанд аюултай болдог юм. иймээс ус уух нь бидний өдөр тутамын хамгийн чухал үйл хэрэг болно. гэхдээ ямар үед ус уух, хичнээн ус уух гэх мэт асуудлыг баргийн хүн бодохгүй байдаг. Шинжлэх ухаанчаар, тогтсон зүй тогтолын дагуу ус уух нь дураараа уусныг бодвол сайн байдаг.

    Хүмүүс биеийн эрүүл мэндээ батлахын төлөө өдөрт чухам хичнээн ус уух ёстой бэ? Гэвэл хүмүүс өдөрт хоол идэхээс гадна 1000—2000 миллитр ус уух ёстой гэж судалгааны дүн харууллаа. Энэ нь 6—8 стакан ус уух хэрэгтэй гэсэн үг. Ингэвэл сая хүний биеийн бодисын солилцоог биелүүлж чаддаг. Гэвч ус уух нь хэзээ ч ховьрахгүй явдал биш, зуны аагим халуун, ширүүн хөдөлгөөн хийсний дараа, өндөр дулаантай орчинд ажил хийх гэх мэт байдалд илүү ус уух шаардлагатай байдаг.

    Ямар байдалд ус уух нь зөв бэ? Гэсэн асуултанд олон хүмүүс ам цангах үед гэж хариулдаг. Энэ бол хүмүүсийн үзэлт танилтын буруу ойлголт мөн гэж Чүнчингийн эмнэлгийн их сургуулийн хариат эмнэлгийн их эмч профиссор Ли Чифү танилцууллаа.

1  2  3