• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-24 19:21:12    
Шинжлэх ухаанчаар ус уувал биеийн эрүүл мэндэд ашигтай

Хятадын Олон Улсын Радио

    Оройн хоолноос өмнө ус уувал чатхалан болгож, хоол идэх үед гэтэртэл идэхгүй байж, хаамгийн сайн тураах арга болох юм. Хүн унтах болсноор цус өтгөрч, цусны эргэлт ч удааширдаг. Унтахаасаа өмнө ус уувал, цусны өтгөрөлийг намдааж, настай хүнд хамгийн ашигтай байдаг.

    Хүмүүс ширүүн хөдөлгөөн хийсний дараа ус уухдаа ч анхаарах хэрэгтэй байдаг. Чүнчингийн эмнэлгийн их сургуулийн хариат эмнэлгийн их эмч дэд профиссор Жө Бө танилцуулж хэлэхдээ, ширүүн хөдөлгөөн хийвэл хөлс их гарна гэдгийг бид бүр мэднэ. Ам цангасны дараа ус уувал хүний бие тэнцвэрээ алдах болно. Иймээс ширүүн хөдөлгөөн хийхээс өмнө ус уувал зохино. Ширүүн хөдөлгөөн хийж барсны дараа ус уухдаа олон удаа бага багаар уух хэрэгтэй. Нэг л удаа их ус уувал амархан хоордлого авдаг гэжээ.

    Иймээс ширүүн хөдөлгөөн хийсний дараа уридаар амаа зайлж, дараа нь бага зэрэг ус ууж, жаахан удасхийгээд дахин уух хэрэгтэй. Их хөлс гарсны дараа бага зэрэг давстай ус уувал биеийн эрүүл мэндэд нэн сайн байдаг.

    Хамгийн сүүлд бид өдөр дутамын амьдралд ууж болохгүй усны тухай танилцууляа. 1-рт, урт хугацаа хадгалсан усыг ууж болохгүй. Урт хугацаагаар ийм ус уувал насанд хүрээгүй хүмүүсийн биеийн өсөлтийг нөлөөлөх болно. Мөн хижээл, настай хүнийг хялбархан өтлүүлдэг. 2-рт, цахилгаан ус халаах багаж дахь усыг байн дахин буцалгаж ууж болохгүй. Урт хугацаагаар ийм ус уувал хүний ходоод гэдсний чадавхыг нөлөөлдөг. 3-рт, хөрсөн буцалсан усыг дахин буцалган ууж болохгүй. Зарим хүн ус хэмнэхийн төлөө халуун саван дэх нэгэнт хөрсөн усыг дахин буцалгаж ууж байдаг. ингэж буцалгаж уух усны азут хүчилийн давсыг нэмэгдүүлж хүний биеийг хоордуулдаг юм.


1  2  3