• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-31 17:04:47    
Бээжингийн хөдөөгүүр аяалсан нь...

Хятадын Олон Улсын Радио

 

    Би Бээжин хотод зун ирж,намар,өвөл,хавар дөрвөн улиралыг нь өнгөөрсөн боловч хотоос гарч нэг үгээр хэлбэл малгайн тоос сэргээгээгүй тул энэ аялалд маш их сэтгэл хангалуун байсаныг нуух юун. Бидний суусан автобус Бээжингээс баруун өмнө зүг цаг шахам хурдалсаар Бээжин хотын хаяа дэрлэн орших Фэн тай хэмээх дүүрэгийн Нань гүн тосгонд ирлээ.Энэ газрыг тосгон гэхээсээ хотхон гэвэл илүү зохилтой санагдсан юм.Учир нь энд орчин үеийн өндөр өндөр орд харшууд,сургууль,цэцэрлэг,худалдааны зах,машин тэрэг хөлхсөн урт цэлгэр гудамж талбай нүдэнд тусах нь хөдөө биш хотын нэгэн хэсэг мэт санагдана. Урьд нь энд үнэхээр навтгар шавар байшинтай тариачидын тосгон байсаныг бидэнд үзүүлсэн тосгоны тухай баримтат кино хэлээд өгсөн юм. Энэ тосгонд 198О-аад оны сүүлчээс шинэ цагийн бүтээн байгуулалт эхлэж,одоо ийнхүү танигдахгүй болтолоо өөрчлөгдөн хөгжиснийг баримтат киноноос харьцуулан үзлээ. Нань гүн тосгон нь 6ОО гаруй айл өрхтэй,ЗООО гаруй хүн амтай аж.

1  2  3  4  5