Дараа нь биднийг нэгэн том цэлгэр хүлэмжийн газраар орууллаа. Ёстой л хээр тал нутагт хүнсний элдэв төрлийн ногоо алаглаж байх шиг санагдана. Үнэхээр том хүлэмж энд газарт юу тарьж болдог тэр бүхнийг тарьсан гэнэ. Гадаад дотоодын төрөл бүрийн сортын хүнсний ногоог тарьсан нь арааны шүлс асгаруулж,амталж үзмээр. Битүү хүлэмжийн дотор биш байгалийн сайханд зугаалж яваа мэт л бодогдоно.Учир нь энэ хүлэмжийн дотор суугаад амрах тохилог зассан ширээ сандал,усан оргилуур, том том чулуун урлал,хиймэл нуур байна .Энд тарьсан хүнсний ногоо Бээжин хотын иргэдийн нэгээхэн хэсгийн хэрэгцээг хангаж байдаг аж.
2ООО онд энэ тосгонд 298О метрийн гүнд халуун рашаан байгааг хайгуул шинжилгээнийхэн илрүүлсэн байна. 2ОО1 онд 18О сая юанийн хөрөнгө оруулж усанд сэлэх ордон,амралтын газар болон цэнгүүний газар байгуулсан байна: Энэ халуун рашааныг хүнсний ногооны хүлэмжийг услах,загас тэжээж үржүүлэх усан сан,мод зүлэг усжуулахад ашиглаж байна.Газрын гүндэх ус нь 7О градусын халуун байдаг гэнэ. Энэ халуун усныхаа эрчим хүчийг ашиглах жижгэвтэр дулааны цахилгаан станцтай юм.Өвөлдөө бол ойр орчимын байшан,барилгаа энэ халуун усныхаа эрчим хүчээр халаадаг болохоор эрчим хүчний асар их хэмнэлттэй. Манай Монгол улсын Шаргалжуутын рашаан сувилалын газартай нэгэн адил юм даа. Шаргалжуутын халуун рашаанаар сувилалын газрын бүх байгууламжийг өвөлд нүүрс хэрэглэхгүйгээр дулаацуулдагтай адил юм.Энд биднийг нэгэн зоогийн газар оруулж,үдийн зоог барьсан юм.Тэр зоогийн газар хооллох зуур цонхоор харвал хүмүүс маш том нуураас загас бариад сууж байх юм.Зоогийн газрын доод давхарт гэж хэлж болохоор ,хажуу талд нь тэгэхдээ зоогийн газрын байшин дотор шүү дээ. Хоолоо идсэний дараа зориуд тэнд очиж үзвэл хүмүүс барьсан загасаа тэр дор нь худалдах юмаа. Загас бариад сууж байгаа хүмүүс нь голдуу тэтгэврийн өвгөд,чөлөөт цагаа ёстой аятай өнгөрөөж байгаад нь атаархамаар Нэгэн бүсгүй гарч ирээд хүмүүсийн барьсан загасыг жинлэн худалдаж авч байх юм.
1 2 3 4 5
|