• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-31 17:04:47    
Бээжингийн хөдөөгүүр аяалсан нь...

Хятадын Олон Улсын Радио

    Ийнхүү Нань гүн тосгоны байдалтай танилцаад бид цааш хөдөллөө. Ой модоор бүрхэгдсэн сүрлэг өндөр уулын замаар тэнгэр өөд өгсөн хурдлав.Уулан дээгүүр тавьсан засмал замаар явж байгаад доошоо харахад хөндий бэлийн тосгон сууринууд жижигхэн цагаан толбо мэт харагдана.Тэгэхээр ямар их өндөрт зам тавьсан нь тодорхой.Цаг орчим яваад уулан дунд барьсан Хятадын эртний нэгэн буддын сүмд ирлээ. Энэ сүмийг Тан жэ си гэж нэрлэдэг аж. Манай тоололын З16-р онд Хятад улсад буддын шашин дэлгэрэхэд байгуулагдсан. Тан улсын үеийн сүм хийд юм Бээжин хотыг байгуулагдахаас өмнө байгуулсан,Хятадын хамгийн анханы буддын сүм гэж надад орчуулагч бүсгүй тайлбарлаж өглөө. Одоо тэнд манай Гандан хийд шиг өдөр дутам хурал хурахгүй,өөрөөр хэлбэл байнгын ажиллагаагүй юм. Зөвхөн гадаад,дотоодын аялал жуулчиллаар яваа хүмүүст л үзүүлж харуулдаг түүхэн дурсгалт үзмэрийн газар юм. Уул өөд шатлан өгсүүлж барьсан тэр сүмд Хубилай хааны охины хөлийн мөртэй нэгэн тоосго байх нь хүмүүсийн сонирхолыг их татаж байх юм Сүмийн олон харшид буддын бурхадыг олон төрлөөр байрлуулж,засч сэлбэн байрлуулсан байна. Гадаадын мэрэгжилтэнүүд түүнийг ихэд сонирхон зураг хөргөө авахуулж,арц хүж уугиулж соронзон бичлэгээр цуурайтах буддын шашины уншлагыг чагнаархан байв. Эндэхийн бурханы бэлэг дурсгалын дэлгүүрээс нь манай эхнэр бодь модоор хийсэн гэх эрхи дурсгал болгон худалдан авлаа. Бас арц хүж авч ирээд гэртээ уугиулж,гэрээ ариутгаваа. Ийнхүү Бээжингийн хөдөөгүүр аяалсан анхны аялал маань борооны үнэртэй салхитай,бурхан буддагийн ёрөөлтэй,нүд баясгаж,сэтгэл ариутгасан аялал байваа./Хүрэлбаатар/


1  2  3  4  5