Жөү Юань-чян энэ тухай сурвалжлагчид ингэж ярьлаа:
" Манай энд тусгай мэргэжлийн жүжигчин гэж байхгүй, бид тоглолтод оролцсон хүнд мөнгө төгрөгийн хөлс гэж ерөөс өгч байгаагүй, тийм байтал жүжигчин гэж ёстой л мянга түмээр байна гэж хэлж болох юм. Тэд нар телевизийн олон ангит киноны дүрд тоглож байгаа нь мөнгө олохын төлөө биш, харин өрөө өөрийгөө баясгаж, хөгжилдэн наргихын төлөө юм. Тэд маань улам тоглох тутам улам урам бахтай байна" Гэвч тухайн үе Жөү Юань-чянг тосгондоо кино үйлдэх гэж байгааг дуулсан нутгийн хүмүүс нь: энэ Жөү Юань-чян чинь солиороогүй биз, зурагт болоод дэлгэц дээр кино болон телевизийн олон ангит киног харсан л даа, гэтэл тариачны өөрөө үйлдсэн киног ерөөс хараагүй гэж гайхалдаж, түүний үйлдэх киноонд жүжигчин болох гэж нэр бүртгүүлсэн хүн нэг ч байгаагүй. Энэ тухай Жөү Юань-чян гуч гаруй жилийн өмнөх явдлын тухай сэтгүүлчид ингэж хэлсэн байна.
1971 онд Жөү Юань-чян 16 настай байлаа. Нэг өдөр түүнийг тарианд хөдөлмөрлөж байхад нь тариан гуурсан дунд шавар балчигт урагдаж тасарсан зурагт үгэрийн хэдэн хуудас олдсонд хамт ажиллаж байсан тариачид маш сонирхон цуглуулж аваад амтархан уншссан байжээ. Тэр үед Хятадын эдийн засаг хоцрогдонгуй, хүмүүсийн оюун санааны амьдрал нэн ч хомс байсан, ялангуяа хөдөө тосгонд үсэг бичгийн тайлбартай үргэлжилсэн зураг улам ч ховор байсан юм байна. Энэ байдлыг хараад залуу Жөү Юань-чянд нэг зүйлийн бодол төрөгдсөн байжээ. Тэрээр хэлэхдээ:
Хөдөөгийн соёлын амьдрлыг баялагжуулахын төлөө тэр үед надад соёлын станц байгуулах санаа орсон юм. Тухайн үе коммунийн удирдлагын зөвшөөрлийг олж, өөрийнхөө жил гаруй хадгалсан 30 гаруй юанаар 65 ширхэг ном, хэдэн карт, хэдэн шатар худалдаж авчраад, соёлын станцаа ажиллуулж эхэлсэн гэжээ.
1 2 3 4
|