• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-09 14:41:34    
Хөдөөгийн кино найруулагч Жөү Юань-чян

Хятадын Олон Улсын Радио

     Далаад оны эхнээс хойших хорь шахам жилийн хугацаанд тэрээр соёлын станцаа алхам алхамаар өргөтгөж, чармайн ажилласны дүнд түүний соёлын станц нь ойр хавьдаа алдартай сайхан соёлын өргөө болжээ.
1991 онд нэг настан түүнд видио машинаараа кино үйлдэх тухай санаачилсан байжээ. Тэрээр энэ тухайгаа сурвалжлагчид ингэж хэлсэн юм.

     Би нэг өдөр тариачны гэрт ном хүргэж очиход, нэг настан надад маш чухал учрыг ярьсан юм. Манай тосгон бол хувьсгалын хуучин район, өнгөрөгч зууны хорь гучаад онд олон ахмад хувьсгалч энд бие үрэгдсэн, Танай соёлын станц бидэнд туслан энэхүү хувьсгалт үйл явдлыг сурталчлан өгч болохгүй уу гэж тэр настан надад ярьлаа. Дахиад хэлбэл, манай тариачид зурагт дээр кино сонирхож л байна. Энэ жүжигчин нь сайн тоглож байна, тэр жүжигчин нь тааруухан тоглож байна гэж бусдыг үнэлж суух тохиол байбач, бид шиг тариачдад харин кино тоглох аз тохиохгүй нь хачин юм. Бид өөрөө киноны зохиол бичиж, өөрийнхөө байгаа видио зэрэг тоног төхөөрөмжөөр тариачдынхаа бодитой байдлыг харуулсан кино үйлдэж болохгүй нь юү бэ? Гэж би бодсон юм."

     1992 онд Жөү Юань-чян өөрийн гарт байсан хэдхэн зуун юанийг гарган, зоригтой хэдэн тариачныг урин жүжигчин болгож, хамаг анхны телевизийн олон ангит кино үйлдсэн байна. Жүжгийн зохиолоос аваад тоног төхөөрөмж, мөнгө төгрөгөө бүр өөрсдөө бэлтгэж, хамаг анхны " Ли цүн тосгоны оч" гэсэн олон ангит киногоо 1993 онд дэлгэцэнд гаргасан байна.

     Энэ кино тосгоных нь дэлгэцэд гарангуут айл аймгийн ах дүү нар нь баярлан хөөрөлдөж, өөрийн тоглосон кино нь яг тариачин түмний амьдрал ахуйг харуулсан болохоор тариачид ч улам халуун урам зоригтой болсон байлаа.

1  2  3  4