Тэр цагаас хойш Жөү Юань-чянгийн уран бүтээл тасраагүй зохиогдон гарч, хувьсгалын түүхэн жүжиг, зэвсгийн эрдэмийг харуулсан кино, өөрчлөлт хийж нээлттэй байлгаж байгаа одоох байлаар үлгэр болгосон кино, хөдөөгийн зарим болхи бүдүүлэг байдлыг шүүмжилсэн сэдэвтэй кино гээд л маш олон агуулгатай кино үйлдсэн байна. Тэрээр анх нь ганц ангит кино үйлдэж байсан бол өнөө таван ангит кино үйлдэх болж, жүжигчин нь ч улам олон болж, тоглох урь мэргэжил нь ч улам сайн болж байна.
Та одоо Жөү Юань-чянгийн үйлдсэн хувьсгалын сэдэвт " хүн ард хэзээ ч мартахгүй" гэсэн телевизийн олон ангит киноны хэсгээс сонсож байна.
Жөү Юань-чян аль тосгонд хүрч кино зураг авбал, тэр тосгонд ёстой л баяр наадам болсон шиг хөөр баяраар бялхаж байдаг юм. Гэвч Жөү Юань-чянд нүүрлэж байгаа хамаг том асуудал бол хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй асуудал болно. Тусгай мэргэжлийн кино найруулагч нэг кино үйлдэхэд хэдэн арван мянган юань зарцуулж байхад Жөү Юань-чян хэтхээн мянган юанаар нэг кино үйлдэж байдаг. Энэ хэдэн мянган юанийг ч энд тэндээс эвлүүлж, зээлж байж сая олдог байна.
Жөү Юань-чянгийн үлгэрийг хэвлэл мэдээллээр мэдээлсэнээс хойш, тэр нэг л дор нэртэй хүн болж, түүний үлгэрээр сэдэвлэсэн " өөрийгөө баясгагч" гэсэн кино ч мөнгөн дэлгэцэнд гарсан байна. Энэ бүх амжилт бүтээлийнхээ тухай Жөү Юань-чян хэлэхдээ:
Том том кино найруулагчтай зэрэгцүүлбэл хол зөрөөтөй, адилтгахын аргагүй шуу. Тэд чинь мэргэжлийн кино найруулагч, би чинь ажлын чөлөөний сайн дурын кино найруулагч. Би бол хөдөө нутгийн соёлын амьдралыг баялагжуулах үүднээс кино найруулж эхэлосэн. Телевизийн олон ангит кинр үйлдэх нь манай зорилго биш, зөвхөн үүнээр дамжуулан тариачдын сонирхлыг татаж, зохион байгуулж, тэднийг баяр хөөртөй байлган, хөдөө нутгийнхаа анхан шатны соёлын ажиллагааг баялаг агуулгатай болгох гэсэн бол сая манай жинхэнэ зорилго юм гэжээ.
Өөрийнх нь аз жаргал тосгоны хүмүүсийн баяр бахдалаас үүсэлтэй юм гэж Жөү Юань-чян хэлсэн юм. /Пэрлаймаа орчуулав/ 1 2 3 4
|