Монгол улс бол Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хамгийн анхны ажиглагч орон юм. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалт болох гэж байгаа үеэр, Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О.Дарамбазар Монгол Улс болон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнууд, бусад ажиглагч орнууд хоорондын хамтын ажиллагаа, солилцооны асуудалтай холбогдуулан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Г.Батсүхийг саяхан тусгайлан сурвалжилсан юм.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Г.Батсүх 2006 оны 6-р сарын 9-ний өдөр ХОУР-гийн сурвалжлагч О.Дарамбазарт ярилцлага өгч байгаа нь
|
Сурвалжлагч: Монгол улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын ажиглагч орон болсны хувьд уг байгууллагын хүрээн дэх бүс нутгийн хамтын ажиллагааны ач холбогдолыг та яаж үнэлэх вэ?
Элчин сайд Г.Батсүх: Юуны өмнө, Монгол улс бол Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын ажиглагч орон, энэ жил Шанхай хотод болох дээд хэмжээний уулзалтад Монгол улсын Ерөнхийлөгч Намбаярын Энхбаяр ирж оролцоно. Тэгэхлээр бүс нутгийн энэ байгууллагын эдийн засаг, аюулгүй байдал, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар хүрээнд явуулж үйл ажиллагааг бид дэмжиж, энэ хүрээнд гишүүн орнууд болон ажиглагч орнуудтай хамтран ажиллахыг хүсэн эрмэлзэж байгаа юм.
1 2 3
|