Сурвалжлагч: Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний энэ уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох гэж байна. Энэ талаархи өөрийн үзэл бодлоо хуваалцана уу?
Элчин сайд Г.Батсүх: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хувьд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэжээний уулзалтанд анх удаагаа өнгөрсөн жилд Казахстан усын Астана хотод оролцсон юм. Тэгэхлээр Шанхайд болох энэ удаагийн уулзалт бол Монгол улсын төрийн тэргүүний хувьд хоёр дахь удаагийн уулзалт болох юм. Энэ удаагийн уулзалтын онцлог нь юу вэ гэвэл: нэгд, дээр миний хэлсэн шигээр тус байгууллагын 5 жилийн ойг тэмдэглэх ёслолын өргөн дэлгэр ажиллагаа байгаа. Хоёрт, мэдээж, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын ажиглагч орны төрийн тэргүүний хувьд, гишүүн орнууд болон бусад ажиглагч орнуудын тэргүүн нартай уулзах, тус байгууллагын ойрын болон хэтийн төлвийг тодорхойлоход Монгол улсын төрийн тэргүүн оролцох ажил хийгдэнэ. Бас нэг онцлог нь Ерөнхийлөгчийн уулзалтанд оролцож байгаа болон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын 5 жилийн ойтай нь холбогдуулан, Монголын Ардын Цэргийн Ансамблййн тоглолт энэ ойн ажиллагааны үеэр Шанхай хотод болно.
Сурвалжлагч: Үүнээс гадна, энэ тухай элчин сайд та нэмж хэлэх зүйл байна уу?Элчин сайд Г.Батсүх: Нэгд, монгол нэвтрүүлгийг сонсч байгаа олон нийтэд зориулж таны радиогоос тусгай ярилцлага авч байгаад элчин сайдын хувьд би талархал илэрхийлж байна. Нөгөө талаар, Монгол Хятадын олон нийт хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, найрамдлыг хөгжүүүлж бэхжүүлэхэд таны радиогийн гүйцэтгэж байгаа үүргийг элчин сайдын хувьд би бас өндөр үнэлж байна. Мөн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнууд болон ажиглагч орнуудын дээд хэмжээний уулзалт, уг байгууллагын 5 жилийн ойн үеэр, Монгол орны оролцоо, Монгол улсын төрийн тэргүүний оролцоог ийнхүү сонирхож, олон нийтэд энэ талаар мэдээлэл хүргэж байгаа нь чухал юм гэж үзэж байна. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\ 1 2 3
|