• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-13 15:40:14    
Монгол улс ШХАБ-ын хүрээн дэх эдийн засгийн хамтын ажиллагааг түлхүү сонирхож байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    Сурвалжлагч: Монгол улс нь Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнууд, ажиглагч орнуудтай олон талт болон хоёр талын ямар ямар хамтын ажиллагаа хөгжүүлж байгаа вэ?

    Элчин сайд Г.Батсүх: Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага маань харьцангуй залуу шинэ байгууллага, энэ жилийн 6-р сард сая 5 нас хүрсэн юм. Энэ 5 насных нь ойг энэ жилийн 6-р сарын 15-нд Шанхай хотод Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнууд болон ажиглагч орнуудын төрийн тэргүүн нар тэмдэглэж дээд хэмжээний уулзалт хийнэ. Харьцангуй залуу байгууллага болсны хувьд уг байгууллагын үйл ажиллагаа нь эхлэлийн шинж чанартай байгаа бөгөөд эхлэлийн энэ шинж чанар нь улс төрийн хамтын ажиллагаанаас гадна бас аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа гэсэн чиглэлүүдээр хөгжиж байна. Монгол улсын хувьд эдийн засгийн хамтын ажиллагааны салбарыг түлхүү сонирхож байгаа юм. Монгол улс ажиглагч орны хувьд энэ салбарт уг байгууллагын гишүүн орнууд болон ажиглагч орнуудтай эдийн засгийн салбарт нэн ялангуяа дэд бүтцийн хамтын ажиллагааны салбарт түлхүү ажиллах сонирхол эрмэлзэлтэй байна. Энэ хүрээнд бид гишүүн орнууд болон ажиглагч орнуудтай зам харилцааны салбар, түлш эрчим хүчний салбар, тээврийн салбар, харилцаа холбооны салбар, банк санхүүгийн салбаруудад хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, тэрнээс Монгол оронд эдийн засгийн хөгжлийн түлхэц, нэмэр нөлөө олж авах ийм зорилт, ийм бодлого, эрмэлзэл агуулж байгаа юм.

    Сурвалжлагч: Монгол улс болон Хятад улсын олон салбарт хамтран ажиллаж байгаа өнөөгийн байдлыг та хэрхэн үнэлэх вэ?

    Элчин сайд Г.Батсүх: Мэдээж, Монгол Хятад хоёр орны харилцаа нь Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээнд л биш, бас түүнээс гадуур маш өргөн дэлгэр, хүчтэй, гүнзгий явагдаж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Монгол Хятад хоёр талын харилцаа нь бүх салбарт маш идэвхтэй хөгжиж байна, тухайлбал улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарт хоёр талын харилцаа маш өргөнөөр хөгжиж байгаа. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээнд бид Хятад улстай мөн л ялаагүй эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг илүү сонирхож байна. Миний дээр нэрэлсэн дэд бүтцийн салбаруудад бид түлхүү ажиллах бодолтой байгаа юм.

1  2  3