Хятадын олон улсын радио, Бээжингээс ярьж байна. Эрхэм сонсогчдоо. Сайн байцгаана уу? Эдийн засгийн шинэ дугаараар та бүхэнд Гадаадын хөрөнгө оруулж байгаа халуун цэг – Тяньжингийн эдийн засаг техникийн нээлтэй бүсийг танилцуулах гэсэн юм.
Өнгөрөгч зууны 80 онд, Хятад улс гадаадад нээлтэй хотуудад эдийн засаг техникийн нээлтэй бүс байгуулж, нээлтэй бүсийн дотор олон улсын стандартад нийцсэн хөрөнгө оруултын орчинг байгуулахаар дамжуулан нэн олон гадаадын худалдаачид Хятадад хөрөнгө оруулах болсон байна. 20 гаруй жилийн турш Хятад улсд нийт 50 гаруй улсын тэсийн эдийн засаг техникийн нээлтэй бүс байгуулсан байна. Үүний дотор 1984 онд байгуулсан Тяньжингийн эдийн засаг техникийн нээлтэй бүс бол Хятадын хамгийн эрт, ололт амжилтаар хамгийн сайн нээлтэй бүс болсон байна.
Тяньжингийн эдийн засаг техникийн нээлтэй бүс нь Хятадын умратын Тяньжин хотын зүүн хэсэгт байрлаж, төлөвлөсөн талбай нь 30 гаруй KM²болох юм. Тус бүс нь зүүн талаараа Хятадын умратын хамгийн том гарам---Тяньжин гарамтай нийлж, Бээжингээс зөвхөн 140 километр байдаг юм. Хятадын бусад газарт байгуулсан нээлтэй бүстэй адилгүй Тяньжингийн эдийн засаг техникийн нээлтэй бүс нь хужирхаг намаг газар байгуулсан юм. Өнөө 20 гаруй жил боллоо, тухайн жилийн хужирхаг намаг газар маань дөрвөн зүгт нэвтэрсэн зам харилцааны сүлжээ, орчин үеийн үйлдвэрлэлийн гэр байшин, гоо сайхан ногоон зүлгээр орлогдсон байна.
1 2 3
|