Энэ оны 1-р сард олон улсын нэрт онцгой химийн аж үйлдвэрийн материал үйлдвэрлэдэг худалдаачин, Америкийн Кабот болон Хятадын нэг компани хамтран 28 сая ам.долларын хөрөнгө оруулж, Тяньжингийн нээлтэй бүсд аж үйлдвэрийн чухал түүхий матриал---нүүрс ус түрэгчийн нэгдэл, нүүрсний харийн үйлдвэрийг байгуулсан байна. Америкийн Кабот кампаний зөвлөлийн дарга бөгөөд ерөнхий захирал ноён Кенет. Ф. Бурнес утахгүй эхлэх гэж байгаа барилгийн газар дээр нь хэлэхдээ, Карбот компани Тяньжингийн нээлтэй бүсд хөрөнгө оруулж, үйлдвэр байгуулаж байгаа явдал бол эндэх сайн сайхан хөрөнгө оруултын орчин ахуй бидэнд таалагдснаас болсон юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Бид энд хөрөнгө оруулсандаа их баяртай байна, нэг талаар эндхийн газар зүйн байршил сайн, жишээлбэл гүүн усны гарамаас ойр байдаг, нөгөө талаар Тяньжингийн эдийн засаг техникийн нээлтэй бүс нь маш сайн дэд бүцсийг байгуулсан байна. Бид манай энэ үйлдвэр дэлхийн хамгийн том, техник хамгийн тэргүүний үйлдвэр болохыг хүсч байна гэжээ.
Ноён Бурнес танилцуулж хэлэхдээ, Хятад улс өнөө Америкийн дараа дэлхийн хоёрдугаар том нүүрсний харыг хэрэглэгч орон болсон байна, зах зээлийн нөөц маш их байна гэжээ. Кабот компаний төлөвлөгөөний дагуу, 2010 он гэхэд Тяньжингийн нээлтэй бүсийн нүүрсний харын үйлдвэр нь дэлхий хамгийн том шилдэг чанарын нүүрсний харыг үйлдвэрлэгч бааз болох юм байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, нээлтэй бүсийг байгуулснаас хойш, дэд бүтцсийн бүтээн байгуултын ажлыг чухалчлан үзсээр ирсэн бөгөөд ноднин жилийн эцсээр тус салбарт нийт 40 тэрбум юаний хөрөнгө оруулсан байна. Энд соронжит галт тэрэг, хурдны зам, цахалгаан гаргах станц зэрэг из бүрэн дэд бүтц нь аж хауйн нэгжийн хөгжилд маш сайн нөхцөл олгосон байна.
1 2 3
|