Үүнээс гадна гадаадын аж ахуйн нэгжид шилдэг үйлчлэгээ олгох бол Тяньжингийн нээлтэй бүсийн нэг онцлог болсон байна. Үүний тухай Моторола электрон хязгаардмал хариуцлагтай компаний олон нийтийн хэрэг хариуцсан хэлтэсийн захирал ноён Чэнь ли хэлэхдээ,
Нээлтэй бүсийн удирдагч хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолыг бодолхылж, хөрөнгө оруулагчдад туслан аж ахуйн нэгжийг нь хөгжүүлсэн байна. Тэд гадаадын аж ахйн нэгж болон нээлтэй бүсийн засгийн газрын хооронд маш сайн гүүр болсон байна гэжээ.
Тэрээр танилцуулж хэлэхдээ, 10 гаруй жилийн өмнө Моторола компани Тяньжингийн нээлтэй бүсд орсноос хойш маш түргэн хөгжсөн байна. Өнөө Моторола компани нээлтэй бүсд нийт 3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 5 үйлдвэр байгуулж, 10 гаруй ажилтадтай болсон бөгөөд борлуултын нийт хэмжээ 50 тэрбум ам.доллар болсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Өнөө Тяньжингийн нээлтэй бүс нь Моторолагийн бүх дэлхийн үйлдвэрлэх төв болсон бөгөөд энэ онд 50 гаруй шинэ бүтээгдэхүүнийг энд үйлдвэрлэх болно гэжээ.
Моторолатай адилхан сүүлийн жилүүдэд, улмаас улам олон гадаадын аж ахуйн нэгжүүд Тяньжингийн эдийн засаг техникийн нээлтэй бүсэд хөрөнгө оруулах болсон бөгөөд жил бүр тус бүсэд оруулж байгаа гадаадын хөрөнгө 1 тэрбум ам.доллараас давсан байна. Өнөө нээлтэй бүсийн гэрээгээр ашигласан гадаад хөрөнгө 20 тэрбум ам.доллард хүрсэн байна.
Тяньжингийн нээлтэй бүсийн ажлын комиссын нарийн бичгийн дарга ноён Пи чянь хэлэхдээ, нээлтэй бүсийн хөгжлийн зорилт бол дэлхийн чанартай боловсруулах, үйлдвэллэх төв байгуулах бөгөөд дээд шинэ техникийн ололт амжилтын бааз байгуулах явдал болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хойшдын хөгжлийн талаар үйлдвэрлэлийн шат өгсөлт, бүс нутгийн эдийн засгийг шилдэгжүүлэх зэрэгд их зүйлийг бодох хэрэгтэй байна. Бид завал дэлхийд чиглэсэн, адил бус соёлд зохицсон, хүн түрэлхтний оршин суух, хөгжилд зохицсон орчин үеийн нээлтэй бүсийг байгуулах болно гэжээ. /Г. Сайн-Өлзий бэлтгэв/ 1 2 3
|