Энэ жил наяын өндөр насан сүүдэр зооглосон оёдолчин их мастер Тянь А-түн бол тавь гаруй жилийн турш Хятадын удирдагч агсан Мао Цзэ Дүн, Дэн Саопин нарын зэрэг хэдэн үеийн удирдагчдын хувцасны загварийг хийж, эсгэж, оёж ирсэн нэрт их мастер юм. Үүнээр барахгүй Америкийн Ерөнхийлөгч байсан Буш, Кампучийн ван байсан Нордом Сианук нарт хувцасыг нь оёж хийж байжээ.
Тэрээр Хятадын дорнод нутгийн Жян Сү мужийн Чан Шөү хот хавийн нэг тариачны гэрт төржээ. Багаас гар уран тул аав нь түүнийг 13-тай байхад нь Шанхай хотын оёдолчинд шавь оруулж хувцас хийхийг сургажээ. 5 жилийн дараа Тянь А-түн Шанхай хотын нэрт Нань Жин гудамжинд "Тянь А-түн" гэдэг хувцасны дэлгүүр ажиллуулж, дэлгүүр нь маш хөл хөгжөөнтөй байжээ.
1956 онд шинэ Хятад улс байгуулагдсны дараахан хувцас эсгэж оёх мэрэгжил нь маш өндөр болохоор Тянь А-түнг тухайн үеийн Мао Цзэ Дүн, Жөү Энь Лай нарын зэрэг Хятадын удирдагчдын хувцасыг хийлгэхээр Бээжинд урьж ирсэн байна.Үүнээс хойш тэр төрийн удирдагчидад тавь гаруй жил хувцас өмсгөлийг нь хийж үйлчилж иржээ.
1 2 3
|