Тухайн үед тэр Мао Цзэ Дүнгийн өндөр сүрлэг биеийн онцлогийг үндэслэн Хятадын уламжлалт "жүн шань жуан" хувцасны загварын нарийн захыг өргөн урт шиг болгож, энгэр болон арыг нь өргөн шиг болгох зэргээр өөрчилт оруулж хийснээр дарга Мао Цзэ Дүнийн биед яв цав таарч зохирсон байна.
Хятадын дээр үеийн удирдагч агсан Мао Цзэ Дүн, Жөү Энь Лай, Дэн Сао Пин нарт хувцасыг нь зохион бүтээж ирснээс гадна, Хятад улсын дарга байсан Жян Зэминь, Хятад улсын одоогийн дарга Хү Жиньтао нарын албаны хувцасыг нь ч их мастер Тянь А-түн зохион бүтээж ирсэн бөгөөд зохион бүтээж байна. Эдгээр удирдагчдын түүний гар урныг магтаж "таны хийсэн хувцас биенд их зохицсон байна" гэх зэргээр үнэлэхэд тэрээр их бахархал төрдөг бөгөөд Хятадын үе үеийн удирдагчдын эгэл борогжуун хэв суртал нь ч түүнд гүн сэтгэгдэл үлдээсэн байдаг.
Их мастер Тянь А-түн эргэн үзэж хэлэхдээ, дарга Хүн Жиньтао нэг өдөр намайг урьж, "арваад жил өмссөн энэ "жүн шань жуан"-гийн зах нь барагдсан байна, надад эргүүлээд оёж өгнө үү? гэлээ. "Бололгүй яахав" гээд би захыг нь сайхан эвлүүлж өөрчлөн оёж өгсөнд дарга их баяртай байсан гэжээ. Их мастер Тянь А-түн Ерөнхий сайд агсан Жөү Эньлайд хуучин пальтог нь өөрчилж оёж өгсөн тухайгаа одоо ч гэсэн санасаар байна. Тухайн үед Ерөнхий сайдын энэ пальтог бусад оёдочингууд бүр өөрчилж оёхын аргагүй гэж хэлсэн байжээ. Мастер Тянь А-түн польтоог бүхнийг ханзалж эргүүлж оёж өгсөнд Ерөнхий сайд агсан Жөү Эньлай өмсөж үзээд "шинэ польто шиг болчихжээ" гэж их баярласан гэдэг ээ.
Олон жилийн турш их мастер Тяэь А-түн хувцасны загвар зохион бүтээж, эсгэж оёж ирснээс гадна олон арвин шавь бэлтгэн хүмүүжүүлсэн байна. Жөү Зүньчяо бол олон шавийнхан нэг нь билээ. Энэ жил жар гарч яваа Жөү Зүньчяо багшаа даган 40 жил ажиллажээ. Багш маань туйлын ажилч хичээнгүй даруу төлөв хүн, хувцасыг хэмжихээс аваад эсгэх, оёх энэ бүхнийг нарийнаас нарийн хийж гүйцэтгэдэг гэж хэлж байна.
1 2 3
|