Тэрээр хэлэхдээ, багш ажлын талаар маш чанга шаардлага тавьж, хувцасыг нягтаас нягт оёж бүтээхийг шаарддаг төдийгүй хүнд зөв хандаж сайн үйлчилэхийг сургадаг. Энэ бол миний бүх насны хамгийн олзорхож явдаг зүйл мөн гэжээ.
Хятадын уламжлалт онцлогтой "жүн шань жуан" хувцасыг сайхан хийдэгээс гадна, Тянь А-түн костюмыг ч сайхан хийж гадаадын төрийн тэргүүн болон Хятадад суугаа дипломатчуудын таашаалыг хүлээсэн юм. 20-р зууны далаад оны үед өвгөн Буш Хятаддад ажиллаж байхдаа унадаг дугуйгаар их мастер Тян А-түнгийн "Хүн дү хувцасны үйлдвэр"-т ирж түүнээр костюм хийлгэдэг байлаа. Ерөнхийлөгч болсныхоо дараа Хятад улсад ирж айлчлахдаа " Миний энэ костюмыг мастер Тянь А-түн хийж өгсөн шүү гэж сурвалжлагчид танилцуулж байсан юм. Кампучийн ван байсан Сианук Хятад улсад олон жил амьдарсан юм. Мастер Тянь А-түн түүний хувцасны ерөнхий мастер байжээ. Гадаад орноос Хятадад суугаа зарим элчин сайдууд хувцасаа бүр мастер Тянь А-түнгээр хийлгэдэг болохоор гадаадын хүмүүс мастер Тянь А-түнг олон улсын хэмжээний хувцасны их мастер гэж үнэлдэг юм.
Ажлын хэрэгцээгээс болж их мастер Тянь А-түн Хятадын удирдагчдын ажилладаг "Жүн Наньхай"-д олон жилээр амьдарч ирсэн болохоор энгийн хүмүүс түүнийг "нууцлаг хүн" гэж үздэг. Ингэж үзэхийг тэр зөвшөөрөхгүй байдаг. Энгийн хэрэглэгчдидэд нэн сайхан хувцас зохион бүтээх бол миний хамгийн их эрэл хүсэл мөн, ийм үйлчилгээ хангаж ирсэн гэж тэр хэлдэг.
2005 онд 80 настай Тянь А-түн албан ёсоор тэтгэвэрт гарсан байна. Түүний бие лагшин тунгалаг болохоор олон жилийн турш хийж гүйцэтгэхээр санаж бодож байсан зүйл жишээлбэл хувцасны загварын зураг төслийн тухай үзэл баримтлал, арга технологоо залуу үеийнхэнд уламжлан өвлүүлэх явдал болно. Жян Сү мужийн "Хүн шань шү" хувцасны хязгаардмал хариуцлагтай компанийн ерөнхий захирал Лю Вэйжүн энэ хавар түүний шавь болж элссэн байна. Хятадын хувцасны салбарын өрсөлдөөн ихтэй өнөөдөр Лю Вэйжүнь бүтээгдэхүүнээ чанар сайн хийж зах зээлд нэр нөлөөтэй болгосон энэ отгон шавьдаа их мастер Тянь А-түн их хайртай байдаг.
Тэрээр хэлэхдээ, энэ шавиа би их тоодог. Түүнд өөрийн эрдэмээ зааж хэлж мэдүүлж байх нь надад их жаргалтай санагддаг гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/ 1 2 3
|