Дийлэнх хүмүүс аахар шаахар хүнсний зүйл идэхийг шим тэжээлийн тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний хэвийн шингээлтэд нөлөөлж, улмаар таргалуулж, хоол голоход хүргэдэг гэж үздэг байна. Гэвч аахар шаахар хүнсний зүйл идэхэд бас маш олон сайн тал байгаа юм, энд доорх 15 төрлийн аахар шаахар хүнсний зүйлийг нэрлэж болмоор байна.
1. Инжир жимс:
Цусны эргэлтэд тус дөхөм үзүүлдэг. Инжир жимсэнд аспиринтэй адилавтар төрөл бүрийн химийн бодис байдаг нь цусыг шингэрүүлж, цусны эргэлтийг сайжруулан их тархинд шаардагдах цусыг гүйцэд хангах болгодог байна.
2. Шоколад:
Хүмүүсийн сэтгэл санааг цовоо сэргэлэн болгож гоо сайханы үүрэг гүйцэтгэдэг байна. Мөн хайр сэтгэлийн үгээ чөлөөтэй солилцож байгаагийн адил бие махбодид аятай сайхан нөлөө үзүүлдэг байна.
3. Наран цэцгийн үр:
Наран цэцгийн үрэнд уураг, өөх, олон төрлийн амин дэм болон эрдэс бодис маш элбэг агуулагдаж байдаг, эдгээр нь хүний арьсыг эрүүл хэвээр нь байлгахад тустай, мөн арьсны шим тэжээлээр дутагдах болон элдэв толбо гарахаас сэрхийлэх үүрэг гүйцэтгэдэг байна.
1 2 3
|