4. Том улаан чавга:
Том улаан чавга нь цусны өвчнөөс сэргийлэх үйлдэлтэй. Том улаан чавганд амин дэм С тун элбэг агуулагдаж байдаг тул хоол судлалын мэргэжилтнүүд түүнийг "Амин дэм С-гийн үрэл" гэж нэрлэдэг байна. Хоол хүнсний зүйлд амин дэм С дутагдах юм бол биеийн ядаргаа нэмэгдэж, цаашид даамжирвал цусны өвчинд нэрвэгдэх аюултай юм.
5. Сүүн хурууд:
Сүүн хурууданд кальци элбэг агуулагдаж байгаа болохоор шүдийг бат бэх болгодог. Шим тэжээлийн эрдэмтэдийн судалж тодруулсанаар, насанд хүрэгсэд өдөр бүр 150 грамм сүүн хурууд идээд байвал хүн нь өтлөвч шүд нь үл өтлөх зорилгыг биелүүлж болох юм.
6. Хушга:
Хушганд хүний бойжилтод тустай элемент тун элбэг байдаг тул хумсыг бэхжүүлж амархан хугарахаас сэргийлдэг, үүний зэрэгцээ хушганд ургамлын уураг элбэг байдаг болохоор хумс ургахад тустай. Хушгыг байнга идэх нь хумсыг сайхан болгоход ч тустай байдаг юм.
7. Газрын самар буюу Хятад самар:
Газрын самар арьсны өвчнөөс сэргийлэх чадавхитай. Газрын самарт амин дэм В2 их элбэг хадгалагдаж байдаг, тэрчлэн энэ нь манай улсын хүн ардын өнөөгийн өдөр тутмын хоол хүнсэнд нэлээд дутагдаж байгаа амин дэмийн нэг болно. Иймээс газрын самрыг өдөр тутмын хоол хүнсэндээ ахиухан хэрэглэж байвал биед дутагдаж байгаа амин дэм В2-ыг нөхөх төдийгүй уруул хагарах, нүд улайх, арьсны үрэвсэл зэрэг олон зүйлийн өвчин эмгэгээс сэргийлэхэд тустай юм.
1 2 3
|