8. Сүүтэй ундаа:
Гуравны нэг хувийн сүүтэй, амин дэм болон бичил элементыг нь нэмсэн ундаа бол шим тэжээл элбэгтэй ундаанууд юм. Ууж байх хэрэгтэй.
9. Лангуагийн үр:
Лангуагийн үр нь шар луувангийн эд, хүчилтөрөгчжүүлэх бодис болон энзим зэрэг бодисийг элбэг агуулж байгаа болохоор их тархины цусны эргэлтийг баталгаажуулж, хүний сэтгэл санааг хөгжөөж, зүс царайг толиотой байлгадаг юм.
10. Үхрийн хатсан борц, загасны шарсан мах нь уураг, төмөр, цайр зэрэг хүнсний зүйл элбэгтэй болохоор хүний арьсыг эрүүл чийрэг хэвээр нь байлгаж чаддаг.
11. Хатаасан үзэм нь биед тамир сэлбэх, цус нөхвөрлөх, сэтгэл санааг баясгахад ашигтай.
12. Сүүтэй чихэр, кальцитай чихэр зэргийг зохих хэмжээгээр идэх нь их тархиний чадавхийг сайжруулж, хүний толиог нэмэгдүүлж, арьсыг өнгөлөг болгодог.
13. Жүрж, мандарин, алим зэрэг жимс нь амин дэм С элбэгтэй болохоор хар өнгийн эд холилдохыг багасгах юм уу хориглож, арьсанд өнгө оруулдаг, мөн цусны хужирлаг зүйлийг зохицуулах чадавхтай тул бие махбодийг чийрэгжүүлэх, гоо сайхан болгох үүрэг гүйцэтгэдэг байна.
14. Батраштай чихэр нь хоолойг зөөллөж, амны эвгүй үнэрийг арилган, халууныг хөөж, хүмүүсийн сэтгэл санааг тайван болгодог.
15. Гүнждийн зутан:
Гүнждийн зутан нь үс гэзгийг зөөлөн бөгөөд хар болгох, цусыг сайжруулах чадавхтай, өвчиний байдалд тохируулж уух юм бол үс эрт бууралтах, эрт унахаас сэргийлж, гоё сайхан тас хар үс гэзэгтэй болж болох юм. \Л.Буянтогтох орчуулав\ 1 2 3
|