• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-15 16:40:34    
Хятад улс шинжлэх ухаан техникийн аргаар Чин Шихуангийн цэрэг морины жигсаалыг хамгаалаж байна

Хятадын Олон Улсын Радио

     1974 оны хавар, Шаанши мужийн төв Ши-ань хотоос 37 км зайтай байрладаг Лин Түн синьд тариачид худдаг малтаж байгаад 2 метрын гүнээс шаазан жигсаалын хагархайг олсон байна. Үүнийг Хятадын архелогчид ихээр анхаарч судалга шинжилгээ хийснээр газар доор 2200 гаруй жил хэвтсэн соёлын өв эрднэ болох Чин Шихуангийн бонхоныг илрүүрсэн байна.

     Хүмүүс энэхүү газар доорох ордонд орож очиход хэдэн мянган цэрэг морны жигсаал жигдрэн жигсаж, жигсаалын дүр дүрс, хувцас засал нь бүр адил биш байгаа нь хүмүүсийг гайхуулж байлаа. Үүнээс гадна бас үнэн морьтай их багаараа адил шаазан морь байж, дөрөв дөрвөөрөө нэг морин тэрэг хөлгөлж байлаа. Эдгээр шаазан жигсаалын олонхи нь хүрэн өнгөтөй байсан боловч цөөн тооных нь хурц өнгөтөй байлаа. Эдгээр нь бидний сонирхолыг ихэд татсан байна.

     Чин Шихуангийн цэрэг морны жигсаалын музейн эрдэмтэн Жөү Тей бидэнд үүнийг тайлварласан байна. Чин Шихуангийн цэрэг морны жигсаал анх гарч ирэхэд, олонх нь өнгөтөй байсан юм. Тэд хар үстэй, хүрэн улаан арьстай, хүрэн хуягтай, улаан дуглагтай байсан юм. Гэвч эдгээр өнгө нь агаарт гарсны дараа өнгө будаг нь бүр арилсан байна.

1  2  3