Өнгө будгийн арилсаны гол шалтгаан бол 1-рт, 2000 гаруй жил газар доор булагдсаны дараа дарагдах буюу идэгдэж, жигсаалын өнгөн талын будаг нь хувхарч унаж эхэлсэн байна. өнгөн талын будган дахь цавуу нь ч хуучираж, хувхарч унасан байна.
Энэхүү асуудалд чиглүүлэн Чин Шихуангийн цэрэг морны жигсаалын музей хүн хүч, эд матерь зарчуулж, цэрэг морьны жигсаалын өнгө будгийг хамгаалах шинжилгээний хэсэг ажиллуулсан байна. Тэд олон удаа туршилт хийж, будагтай жигсаалын өнгө будгийг хамгаалах анхны аргыг олсон байна.
Үүнээс гадна шинжилгээний хэсэг бас гадаадын зохих эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй идэвхтэй хамтран ажиллаж, Чин Шихуангийн цэрэг морины жигсаалын өнгө будагийг хамгаалах техник хайсан байна.
Чин Шихуангийн цэрэг морины жигсаалын музейн судлаач Жөү Тей дурсаж хэлэхдээ, өөрөө судалгаа хийсний үндсэн дээр Хятадын бичиг дурасгалыг хамгаалах эрдэмтэд Германы эрдэмтэдтэй хамтын ажиллагаа өрнүүлж, техникийн талаар амжилт олсон байна.
Арван хэдэн жилийн хамтын ажиллагаагаар Хятад Герман хоёр тал харилцан хүмүүс солилцож, судалгааны бүх явцад Хятадын тал лавартурын дизайн аргын талаар удирдаж, Германы тал хүн хүч, хөрөнгө мөнгө, техникийн талаар туслалцаа үзүүлсэн байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар уг төслийг биелүүлсэн байна.
1 2 3
|