• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-15 16:40:34    
Хятад улс шинжлэх ухаан техникийн аргаар Чин Шихуангийн цэрэг морины жигсаалыг хамгаалаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Олон удаагийн туршилтаар эрдэмтэд хоёр зүйлийн арга олсон байна. Нэг нь өнгөтөй хүүхэлдэй малтаж гаргангуут 4 минут хагасын хугацаанд дээрээх шоройг нь арилгаж, бэхжүүлж, дулаан, чигийн хэмжээ нь тохирсон орчинд хадгалаж, дээрэх шоройг нь жижиг үсэн сойзоор нэг нэг мөхлөгөөр арилгах хэрэгтэй байдаг. ингэж хийх нь нэг жилийн хугацаа зарцуулдаг.

     Эрдэмтэд энэ аргаар 10 хүүхэлдэйд туршилт хийгээд амжилт олсон байна.

     Нөгөө нэг арга нь тэдгээр өнгө нь унасан жигсаалын өнгө төрхийг сэргээх хүсэл эрмэлзэлтэй болсон байна. Эртний Чин гүрний хүмүүс шаазан хүүхэлдэйд өнгө суулгахдаа цавуу хэрэглэсэн байна. Энэхүү цавуу нь 2000 гаруй жилийг өнгөрөөгөөд хагараж хувхарсан байна. Эрдэмтэд орчин үеийн цавуугаар өнгөт шаазангийн хагархайг нааж, өндөр хүчдэлт электроны цацраг туяагаар бэхжүүлсэн байна. Энэ нь олон жилийн турш өнгө будаг нь тогтвортой байж, үзэхэд гойд сайхан хэвээр байна.

     Эдгээр эрдэм шинжилгээний ололт амжилт нь 2000 гаруй жилийн өмнөх Чин Шихуангийн цэрэг морины жигсаалыг өнгө төрөхийг нь хэвээр хадгалаж, тухайн үеийн өнгө будаг, хувцас хунарын технологийг судлахад ховор нандин материал хангасан байна. Гэвч Чин Шихуангийн цэрэг морины жигсаалын музейн судлаачид авч хэлвэл энэ нь судалгааны ажил дууслаа гэсэн үг биш юм. Уг музей орлогч дарга Лэй Юй Пин хэлэхдээ,
Цэрэг морины жигсаалын өнгө будагийг хамгаалах нь бидний зорилго биш, харин арга барил юм. Шинжлэх ухааны судалгаа болон тэргүүний дэлгэн үзүүлэх арга барилаар түүний гадаад дотоодын жуулчид дэлгэн үзүүлж, Хятадын уламжилалт соёлыг дэлхий дахинд сурталчилах зорилготой юм гэжээ.

     Чин Шихуангийн цэрэг морины жигсаалын музейн ажиллаж эхэлснээс хойш гадаад дотоодын 55 сая жуулчидыг хүлээн авч, үүний дунд гадаадын 5 сая 500 мянган жуулчид болон 140 гаруй төрийн тэргүүн буюу засгийн газрын тэргүүн байгаа юм байна. Тэдний дотрох олонх хүмүүс Чин Шихуангийн цэрэг морины жигсаалыг хамгаалах талаар гаргасан хүчин чармайлтыг сайшаан гайхаж байлаа. Сурвалжилагч сурвалжилан яваж байхдаа Францын жуулчин Жен Анджухтай дайралдсан юм. Тэрээр Чин Шихуангийн цэрэг морины жигсаалын музейг сонирхосон тухайгаа ярихдаа,

     Чин Шихуангийн цэрэг морины жигсаалыг дэлхийн хамгийн том, хамгийн бүрэн бүтэн хадгалж байгаа хааны бонхон гэж болно. Би үүнийг үзээд Хятад улс түүх соёлын өвийг хамгаалах талаар асар их хүчин гаргаж байгааг ойлголоо гэжээ.


1  2  3