Профессор А.Түмэн: 1962 оны 11-р сарын 5-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Райоын Хүрээ хошууны Хар-гуу сумын Буудай гацаанд эмч Ачлалтын ахмад хөвүүн болж заяажээ. Хятад нэр нь Ваньши гэдэг. 1969 оны 3-р сараас 1974 оны 7-р сарыг хүртэл айлынхаа бага сургуульд, 1974 оны 9-р сараас 1976 оны 7-р сарыг хүртэл Яаншив ойн талбайн дунд сургуульд, 1976 оны 9-р сараас 1978 оны 7-р сарыг хүртэл Хар-гуу сумын дунд сургуульд(анх зэргийн дунд сургууль), 1978 оны 9-р сараас 1979 оны 7-р сарыг хүртэл Хүрээ хошууны нэгдүгээр дунд сургуульд (өндөр зэргийн дунд сургууль) тус тус суралцжээ. 1979 оны 9-р сараас 1983 оны 7-р сарыг хүртэл Түн-ляо хот дахь Өвөр Монголын Үндэстний Их Сургуульд оюутнаар 4 жил суралцаж, баклаврийн зэрэг хүртэв. 1983 оны 7-р сараас 1985 оны 9-р сарыг хүртэл Дундад Улсын Ардын Чөлөөлөх Армийн Ланьжөүгийн цэргийн тойрогт цэргийн алба хаажээ. 1985 оны 9-р сараас 1988 оны 7-р сарыг хүртэл Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуульд магистерийн зэрэгт горилогч аспирантаар 3 жил суралцаж, монгол манж хэлний судлалын чиглэлээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байна.
1 2 3
|