
Профессор А.Түмэн эх бичиг хянаж байгаа нь |
1988 оны 12-р сард Бээжингийн Төв Үндэстний Хэвлэлийн Газарт ажлын хуваарь авч одоо болтол ажилласаар байна. Уг хэвлэлийн газарт анх очингуутаа эх бичиг харгуулах ажил хийж, зохих дадлага дуршлагатай болсныхоо дараа, "Үндэстний зурагт сэтгүүл", "Ардын зурагт сэтгүүл", "Дундад улсын үзэмж" зэрэг зурагт сэтгүүлийн орчуулах, редакторлох, төлөвлөх ажилд оролцсон бөгөөд бас "Монгол үндэстний нэвтэрхий түүх", "Кан Шэн ба 'Өвөр Монголын Ардын Хувьсгалт Нам'-ын хилс хэрэг", "Бодлогот чин ван Сэнгээ-ринчин", "Мао Зэдүнгийн тухай хамгаалагчдын даргын ярьсан нь", "Миний аав Дэн Шяопин", "Хууль баригчийн нэг нас" гэх зэрэг олон номыг орчуулан хэвлэх ажилд оролцжээ. Үүнээс гадна бас "Монголын овог аймаг, нийгмийн байгууллын нэр томьёоны тайлбар", "Монгол түүхийн толь"(орлогч ерөнхий редактороор, Юань Мин улсын үеийн түүхийн хэсгийг бичсэн), "Монголчууд ба дэлхийн гурван том шашин" (Цахирмаатай хамт), "Шашин дэлгэрүүлэгчийн хараан дахь Өвөр Монгол" гэх зэрэг ном зохиол бичиж хэвлүүлсэн ба "Афганистан ба тэндэхийн монголчуудын ул мөр", "Монгол хошуудын сянь болж улирсан тухай товч өгүүлэх нь" зэрэг эрдэм шинжилгээний 20-иад өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна. Төвийн Үндэстний Хэвлэлийн Газрын Монгол ном найруулах тасгийн толь бичиг найруулах дугуйлангийн дарга, ном бичиг найруулах дугуйлангийн даргаар 10 гаруй жил ажиллаж, 2003 оны сүүлчээс одоо болтол Монгол тасгийн даргаар ажиллаж байна. Төвийн Үндэстний Хэвлэлийн Газар түүний ажил мэргэжилдээ идэвх хүчин чармайлттай, гарамгай үр бүтээлтэй ажилласныг нь тэмдэглэж, 1992 онд найруулагч, 1999 онд дэд профессор, 2004 онд профессорын цол тус тус хүртээжээ.

Профессор А.Түмэн 2005 онд Бээжин Их Сургуульд болсон "Монгол утга зохиол болон харьцуулсан утга зохиол"-ын эрдэм шинжилгээний бага хурал дээр байгаа нь |
Профессор А.Түмэн одоо ном хэвлэлийн ажил хийхийн зэрэгцээ, бас эрдэм шинжилгээний ажлыг сонирхон оролдож, Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Бээжин Их Сургууль, Төвийн Үндэстний Их сургууль зэрэг эрдэм шинжилгээ, заан сургалтын байгууллага нэгжийн зохион явуулсан монгол судлалын эрдэм шинжилгээний бага хурлууд олон удаа оролцожээ. Профессор А.Түмэн өнөө Хятадын Монгол Хэл Бичиг Судалгааны Нийгэмлэгийн зөвлөх, Монггол Соёлын Тусгай Сэдвийн Судалгааны Нийгэмлэгийн байнгын орлогч дарга, Хятадын Үндэстний Хэл Бичгийн Орчуулагчдын Нийгэмлэгийн гишүүн зэрэг нийгмийн тушаалыг хавсарган хариуцаж байна.
1 2 3
|