|
 |
(GMT+08:00)
2006-08-16 17:10:26
|
 |
ТҮХГ-ынхан ном хэвлэлийн салбарт Монгол улсын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна
Хятадын Олон Улсын Радио

Профессор А.Түмэн хамтран зүтгэгчдийнхээ хамт | Хятадын ном хэвлэлийн салбарынхан сүүлийн жилүүдэд ном хэвлэлийн ажлаа дорвитой хөгжүүлэхийн зэрэгцээ бас гадаадын холбогдох байгууллага нэгжтэй ном хэвлэлийн салбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Төвийн Үндэстний Хэвлэлийн Газар бол тэдгээрийн доторхи нэг нь юм. Уг хэвлэлийн газрын монгол тасгийнхан монгол хятад хэлээр олон төрлийн ном зохиол хэвлэлхийн хамт бас Монгол улсын Шинжлэх Ухааны Академи, Улсын Төв Номын Сан зэрэг байгууллага нэгжтэй нягт хамртан ажиллаж, Монгол улсын эрдэмтэд, зохиолч нарын бүтээлүүдийг хэвлэж, Хятадын монгол уншигч нарт танилцуулж, тэдний өндөр үнэлгээг хүлээсэн юм. Төвийн Үндэстний Хэвлэлийн Газрын монгол ном хэвлэл, Монгол улсын холбогдох байгууллага нэгжтэй тэдний хийж байгаа хамтын ажиллагааны байдлыг сонирхож, сурвалжлагч О.Дарамбазар саяхан профессор А.Түмнийг Бээжинд тусгайлан сурвалжилж дараахь ярилцлагыг авсан юм. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\
1 2 3
|
|
|