Дэлгэмэл хадагтай мөнгөн аяга нь хөө
Дэлхийд ганцхан монголд заяагаад
Дэвжиж дээшилэх билэгдэл болвол хөө
Дэвжиж дээшилэхийн билэгдэл шингэсэн юмаа.
Цагаан сүүнийхээ дээжийг болвол хөө
цалин мөнгөн аяганд нь дүүргээд
Алдар суутан
Айдаа мөн ч сайхан даа.
Төрийн сүлөтэй мөнгөн аяга нь хөө
Түрүүлсэн бөхийн зодогийг мялаагаад
Хүдэрхэн эрчүүдийн мутарт заларанхан
Хүнгэнэх дууны аялгууг түрэлцдэг юмшүүдээ.
Цагаан сүүнийхээ дээжийг болвол хөө
цалин мөнгөн аяганд нь дүүргээд
Алдар суутан
Айдаа мөн ч сайхан даа.
Хоймор цавцайх мөнгөн аяга нь хөө
Тооноор мэлтийх наранг тосоод
Тансаг идээнийхээ дээжийг бялхууланхан
Торойтол айсуй аавыг минь угталцдаг юм шүүдээ.
Цагаан сүүнийхээ дээжийг болвол хөө
цалин мөнгөн аяганд нь дүүргээд
Алдар суутан
Айдаа мөн ч сайхан даа.
1 2 3 4 5 6