Аяга аягаар дүүргээд
Айлчин гийчиндээ барьдаг
Амт нь араанд уусам
Ааг нь сэтгэл баясгам
Монгол бүсгүйн чанагсан
Маш сайхан цайны шидийг
Манай дэлхий дяар
Магтан биширдэг юмаа.
Тэннрүүлэн дэвжээх шимтэй
Тэнүүхэн жаргалын увьдастай
Таван өртөөний цаанаас
Тансаг үеэр нь анхилдаг.
Монгол бүсгүйн чанагсан
Маш сайхан цайны шидийг
Манай дэлхий дяар
Магтан биширдэг юма
Тогоо дүүрэн самархад
Тос сүү нь шаргалтасан
Тэнгэр сайхан нутагтаа
Дээжлэн дээжлэн өргөдөг
Монгол бүсгүйн чанагсан
Маш сайхан цайны шидийг
Манай дэлхий дяар
Магтан биширдэг юма |Номин бэлтгэв|