Балчирхан насны минь мөрөөдөл гэрэлтсэн
Цайлган сэтгэлийн инээмсгэлэлтэй
Баржгар хээтэй дуугаан
Бахдан баясан дуулая даа
Баржгар хээтэй дуунаас минь
Балчирхан насны минь золбоо
Баясгалантайхан цангинадаг юмаа.
Алдрайхан насы минь хайр дүрэлзсэн
Ажнай хөлгийн тоостой
Алхан хээмэй дуугаан
Аялгуулан уянгалуулан өргөе дөө
Алхан хээтэй дуунаас минь
Алдрайхан насны минь хайр
Адтайхан гэрэлтдэг юмаа
Өрнүүхэн насаны хийморь бадраасан
Өөдрөг бадрангуй айзамтай
Өлзий хээтэй дуугаан
Өргөн өргөн барья даа
Өлзий хээтэй дуунаас минь
Өсгөлүүхэн үеийн минь дуулал
Өрнуухэн эгшиглэдэг юмаа.
1 2 3 4 5 6