2008 оны Бээжингийн Олимпийн наадам болон Пара Олимпийн наадамд үйлчлэх сайн дурынхныг "наадмын өмнөх үеийн сайн дурынхан" болон "наадмын үеийн сайн дурынхан" гэж хоёр хуваана. Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо нь Олимпийн наадамд бэлтгэж байх явцдаа "наадмын өмнөх үеийн сайн дурынхныг" нэлээдийг элсүүлсэн байна. Олон салбарууд наадмын өмнөх үеийн сайн дурынхны ажлаар дамжуулж, сайн дурынхныг ажиллуулах болон удирдах арга туршлага хуримтлуулж өндөр боловсролтой хэсэг сайн дурынхныг бэлтгэсэн байна. 300 гаруй хүн наадмын өмнөх үеийн сайн дурынхны ажилд оролцсон байна гэжээ.
1 2 3 4
|