• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-29 16:32:28    
Бээжингийн Олимп, Пара Олимпид сайн дурын ажилтан элсүүлэх ажил албан ёсоор эхэллээ [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны мэдэгдсэнээр, сайн дурынхан нь эрхбиш 2008 оны Олимпийн наадам эхлэхээс нэг сарын өмнө 18 нас хүрсэн байх хэрэгтэй. Насны талаар өөр хязгаарлал байхгүй байна. Үүнээс гадна энэ ажилд оролцоход бас заавал өөрийн сайн дураараа оролцсон байх хэрэгтэй, Хятадын хуулийг мэдэх хэрэгтэй. Наадмаас өмнөх бэлтгэл сургалтад оролцсон байх хэрэгтэй. Уг хоёр наадмын үеэр үргэлжлэн 7-оос доошгүй хоног үйлчлэх хэрэгтэй. Хэлний үндсэн шаардлага хангасан байх хэрэгтэй. Хийх ажлынхаа талаар заавал мэдэх хэрэгтэй мэргэжлийн мэдлэг боловсрол болон техникийн ур чадвартай байх хэрэгтэй юм байна.

     Уг наадмын Бээжинд болох тоглолтод үйлчлэх сайн дурынхан энэ сарын 28-наас нэрээ бүртгүүлнэ, Бээжингээс бусад муж, өөртөө засах район, шууд харьяа хотод болох уралдаанд үйлчлэх сайн дурынхан энэ оны 12-р сараас нэрээ бүртгүүлнэ. Ирэх жилийн 3-р сараас Шянган Аомэний ах дүү нар, Тайваний эх орон нэгтэй хүмүүс, гадаадад байгаа Хятад хүмүүс болон Хятадын харьяат нар, гадаадад суралцаж байгаа хүмүүс, гадаадын хүмүүс нэрээ бүртгүүлнэ. Уг наадмыг хийхэд хамтран ажиллах Чиндао, Тяньжинь, Шанхай, Шэньян, Чиньхуандао, Шянган зэрэг хотод ажиллах сайн дурынхныг наадмын ажил хариуцсан тухайн газрын байгууллага нэгж нь Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тогтоосон журмын дагуу нэгдэлтэй элсэх болно.

     Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Лю Чи мөн өдөр хэлэхдээ, бүх Хятадын олон газрын үндэстнүүдийн ард түмэн, Шянган Аомэнь Тайваний ах дүү нар, гадаадад байгаа Хятад хүмүүс, Хятадын харьяат нар, олон улсын найз нөхөд үүнд идэвхтэй оролцож, Олимпийн наадмын сайн дурынхан болохыг бид чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байна гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/


1  2  3  4