Өчигдөр уг арга хэмжээг эхлүүлэх үед болсон хэвлэлийн бага хурал дээр Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны даргын орлогч Ли Бинхуа Олимпийн наадамд сайн дурынхныг элсүүлэх төлөвлөгөөг танилцуулж хэлэхдээ, эрэлт хэрэгцээндээ судалгаа хийснээс үзэхэд Олимпийн 29-р наадамд 70 мянган сайн дурынхныг, 13-р Пара олимпид 30 мянган сайн дурынхныг ажиллуулах шаардлагатай. Эдгээр сайн дурынхан нь наадмын үеэр Бээжингийн спортын тэмцээний 31 ордон, уралдааны бус 14 талбай заал, бэлтгэл дасгалын талбай заал, тусгай зориулалттай зочид буудал, зам харилцааны бааз зэрэг 40 газар, мөн энэ наадмыг хамтран хийх Бээжингээс өөр 6 хотын спортын ордон заалуудад хуваагдан очиж, уралдаан тэмцээн зохион байгуулах, үзэгчдэд үйлчлэх, зам харилцааны саадгүй байхыг батлах, зочдыг хүлээж авах, орчуулга хийлгэх, хэвлэл мэдээллийн ажилд оролцох, эмчилгээний авран туслах зэрэг 80 гаруй ажил төрлийн мянга шахам салбарт ажиллах болно гэжээ.
1 2 3 4
|