Хятадын олон улсын радиод ажиллахаар ирээд анхны нэвтрүүлгээрээ сонсогч та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Одоо Бээжинд намрын уур орж намар цаг ирж байна. Энэ жилийн хувьд хятадын билгийн улирал нь 2 долоон сартай байгаа юм байна. Энэ ямар учиртай юм юм бэ гэхээр долоон сар нь билгийн улирлын 8, 9-р сардаа үргэлжилдэг юм байна. Үүнийгээ билгийн улирлын 7-р сарын 7-ний баяр гэж нэрлэдэг юм байна. Энэ өдөр нь ердөө саяхан 2 хоногийн өмнө боллоо.
Энэ баярын талаар Хятадын ард түмний дунд ам дамжин яригддаг ийм нэгэн сонирхолтой домог байдаг гэнэ. Энэ домогт үхэрчин хүү, нэхмэлчин охин хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг юм. Энэ домог нь үнэнч хайр сэтгэл, аз жаргалтай сайн сайхан амьдралын билэг тэмдэг болон олон жилийн турш хүмүүсийн дунд ам дамжин яригдсаар иржээ.
Тэгээд ч хятадын ард түмний үеийн үед ярих дуртай 4 том домог ярианы 1 болжээ.
1 2 3
|