• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-30 20:30:26    
Хятадын билгийн улирлын 7-р сарын 7-ний баярын тухай

Хятадын Олон Улсын Радио

     Эрт цагт шар хөллөн газар хагалж тариа тарин амьдралаа залгуулдаг нэгэн ядуу хүү байж гэнэ. Гэтэл нэг өдөр шар нь хүүд нэхмэлчин охиныг эхнэрээ болговол сайхан амьдарна даа гэж хэлж гэнэ.Энэ охин нь тэнгэрийн долоон дагинын нэг байж л дээ.Тэрхүү 7 дагина нь хэдийгээр тэнгэрийн дагинас ч гэлээ хааяа хүний орчлонд ирж усанд орж зугаацдаг байсан юмсанжээ.Нэг өдөр тэднийг усанд орж байхад нь нөгөө үхэрчин хүү маань нэг дагиных нь хувцсыг аваад нуучихжээ. Усанд орж зугаацаж ханасан дагинас ч тэнгэр лүүгээ буцах болоход нөгөө үхэрчин хүүгийн хувцсыг нь нуусан дагина ганцаараа үлджээ.Үхэрчин хүү ч түүнийг эхнэрээ болохыг гуйж тэнгэрийн дагина үхэрчин хүүтэй ханилан суужээ.

     Ингээд хүү шараараа газар хагалан тариа тарьж, эхнэр нь бөс даавуу нэхэж хувцас хунараа базааж бас хүү, охин хоёртой ч болж чухам л аз жаргалтай амьдарч байсан байна. Гэтэл нэг өдөр шар нь өтөлж үхэхээсээ өмнө эзэндээ хэлж гэнэ.Намайг үхсэний дараа миний арьсыг өвчөөд хадгалаарай. Тэгээд хэрэгцээтэй үедээ нөмөрвөл чамд тус болно гэж гэнэ,Тэнгэрийн ордны хаан, хатан хоёр охиноо үхэрчин хүүтэй суулаа гэж хилэгнэсээр нэг өдөр элч илгээж үхэрчин хүүг эзгүй хойгуур эхнэрийг нь аваад явчихжээ.Хайртай эхнэрээ санаж мөрөөдсөн үхэрчин хүү нэг өдөр шарынхаа хэлсэн үгийг санаж хоёр хүүхдээ сагсанд суулгаад шарынхаа арьсыг нөмөртөл тэднийг тэнгэр лүү аваад явчихжээ.Үүнийг мэдсэн хатан уурлаж үснийхээ хавчаараар тэнгэрийн мөнгөн бороо руу зуртал давалгаалаад тэдний дундуур заадас гарч эхнэртэйгээ уулзаж чадаагүй байна Ямар ч бэрхшээл хүндрэлээс ажралгүй хайртай эхнэр, нөхөртэйгээ уулзах гэсэн тэдний тийм сайхан үнэнч хайр сэтгэлийг хараад сэтгэл нь уярсан хаан, хатан хоёр жилдээ нэг удаа уулзаж байхыг завшөөрсөн гэдэг. Энд бас нэг сонин зүйлийг нэмж хэлэхэд энэ өдөр хүний ертөнц дэх бүх шаазгай шувуунууд бүгд тэнгэрт гарч тэнгэрийн заадасны дэргэд очиж үхэрчин хүү, нэхмэлчин охин 2-ын уулзахыг харж тэр сайхан мэдээг ертөнцөд хүргэж байдаг гэсэн уламжлалт яриа ч бас байдаг юм байна. Ингэж л үнэнч хайр сэтгэлийн тухай ийм нэгэн сайхан домог бий болсон гэдэг.

1  2  3