Энэ домог нь 2000 жилийн туршид үнэнч хайр сэтгэлийн билэг тэмдэг болон хүмүүсийн сэтгэлд хоногшиж энэ домгоос сэдэвлэн яруу найрагчид шүлгээ бичиж, зохиолчид зохиол бүтээлээ туурвиж, зураачид уран зургаа зурж урлаг уран зохиолд мөнхрөн үлдсэн юм байна. Сэтгүүлч миний хувьд ч анхны нэвтрүүлгээрээ ийм сайхан сэтгэл хөдөлгөм домгийн талаар олж мэдсэн сонсогч та бүхэнтэйгээ ярилцаж байгаадаа баяртай байна.Хуучин цагт хятад бүсгүйчүүд энэ өдрийг өөрийн баяр гэж сэтгэлдээ бодож гэртээ харьж аав, ээжтэйгээ уулздаг баййсан бол одоо орчин цагт хайр сэтгэлийн баяр болгон тэмдэглэдэг болсон юм байна.Энэ өдөр залуус хайр сэтгэлийн бэлэг тэмдэг болгож бие биедээ цэцэг бэлэглэж, сэтгэлийн үгээ ярилцаж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, цэнгээний газар хамтдаа орж дуулж бүжиглэн энэ өдрийг хамтдаа өнгөрүүлдэг болсон байна. Ажиглаад байхад манай залуус гэгээн Валентиний өдрийг тэмдэглэдэгтэй ойролцоо юм байна. Гэхдээ газар газрын зан заншил адилгүй хүмүүс өөрийн өөрийн онцлогтой байдаг шүү дээ.Тэр нь ч аливаа баяр наадам тэмдэглэхэд харагдаж байдаг.
1 2 3
|