• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-01 16:28:15    
Кино найруулагч Нин Хао

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн үед " галзуурсан чулуу" гэсэн Хятад кино нь белетийн орлогын гайхамшиг бүтээж, тавхан сая юаний хөрөнгө оруулж үйлдсэн киног Хятадын олон газарт дэлгэцэнд гаргасны дүнд, белетийн орлого нь харин оруулсан хөрөнгийнхөө гурав дахин гаруйтай тэнцэж, уг киноны найруулагч Нин Хао ч нэг л дор киноонд хөрөнгө оруулагч бизнесменүүдийн сонирхол татсан найруулагч болсон байна. Одоо та бүхэнд найруулагч Нин хао болон түүний " галзуурсан чулуу" гэсэн киноог танилцуульяа.

     Та одоо " галзуурсан чулуу" гэсэн киноны хэсгээс сонсож байна.

    " Галзуурсан чулуу" гэсэн энэ кино бол эрэгтэй хүнээр гол баатар болгож, наадаж тоглох явдлаар үлгэр болгосон цэнгүүний сэдэвт кино юм. Үүнийг найруулагч болон хэдэн гол тоглогч нь хамтран найруулж үйлдсэн байна. Хятадын баруун нутгийн Чүнчин хотын дампуурах дөхсөн гар урлалын бүтээгдэхүүний үйлдвэрт гарсан үлгэрийг бичсэн юм. Уг үйлдвэрийн хуучин байшинг нураах үе санаандгүйгээр тэнгэр тулам үнэтэй нэг ногоон хаш олсон юм банйа. Үйлдвэрээ дампуурлаас аврахын төлөө энэ үнэт хашыг дуудлага худалдаагаар худалдах шийдийг үйлдвэр нь гаргажээ. Тэгсэн чинь олон улсын том хулгайч болон нутгийн хулгайч нар бүр энэ хашыг олж авахаар анхаарал хандуулж, арга бүхэнээр ногоон хашинд ойртсон байлаа. Тэд харилцан шөргөлдөх мөртөө бас гар урлалын бүтээгдэхүүний үйлдвэрийн амрыг хамгаалах тасгын дарга Бао Ши-хун гэсэн энэ том харш саадыг хамтаар аргацаах хэрэгтэй болсон байна. Ил далд тэмцэлдэж, үнэн худлаа ногоон хашыг солилцох явцад ёстой л хоёр бүлэг хулгайч шогоо үзүүлсэн юм байна.

1  2  3