• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-01 16:28:15    
Кино найруулагч Нин Хао

Хятадын Олон Улсын Радио

     Энэ киног сонирхсон үзэгчид ёстой элэгээ хөштөл нинээдэг гэнээ. Тоглох үед ч ийм байсануу? Гэж сэтгүүлч Нин Хаогоос асуухад тэрээр хэлэхдээ

     Кино зураг авч байхад ерөөс тэгэж их инээлдэж байгаагүй, маш төв чанга байсан гэжээ.

     Нин Хао бол азтай залуу найруулагч юм. Ноднин Сянганы алдарт дуучин, жүжигчин Лю Дэ-хуагын байгуулсан " Ян И юй лэ хязгаардмал компани" нь " Азийн кино найруулагч шинэ одод" төсөл хэрэгжүүлж, Азийн зургаан залуу кино найруулагчыг хөрөнгө мөнгөөр дэмжих төлөвлөгөө гаргасанаар, эх хуурайгаас ганц Нин Хао багтан орсон байв. Нин Хао энэ аз тохиолыг амжиж, ширүүн өрсөлдөөнтөй киноны ажил төрөлд авьяас билгээ харуулсан байна.

     Энэ жил 29-тай Нин Хао Шан ши мужийн Тайюань хотод төрсөн, Хятадын анхдагч үеийн хүний ганц хүүхэд юм. Нин Хао анх зэргийн дунд сургуульд сурч байхдаа ер нь зураг зурах болон хөгжимд сонирхолтой байсан юм. Мөн сургуульдаа жижигхэн хөгжмийн анги зохион байгуулсанд багш нь түүнийг сурлагтаа ганц сэтгэлээр чармайхгүй байна гэж үзэж байлаа. Өвөрмөц зантай Нин Хао дунд сургуулийн ахлах ангид сурахаа болиод, Тайюаний нэг тусгай мэргэжлийн дунд сургуульд орж уран зургийн мэргэжил сурчээ. 1996 онд сургуулиа дүүргээд, Нин Хао юу хийх бэ? Гэсэн сонголтод нүүрлэсэн байна.

1  2  3