Нин Хао хэлэхдээ: тусгай ажил мэргэжлийн дунд сургуулиас төгсөөд, Тайюаний драмын чуулгад хуваагдан очиж нэг жил ажилласан. Тэгээд Тайюаний орчин ахуй надад маш хүндрэлтэй санагдаж, энд ямар ч үйлс бүтээж чадахгүй, өдөр хоногыг талгаар өнгрөөж байгаа шиг санагдсанаар, хорь хүрсэн би гадагш явмаар санагдаж, өөрийн санаагаа гэрийн ахмаддаа ярьлаа. Тэгсэнд миний аав надад хоёр мянган юань өгч, хаа дуртай газраа яв гэж хэлсэн юм гэжээ.
Нин Хаогын гэрийн хүмүүс нь Нин Хаог зөвхөн гадуур хол явахыг сансан байлгүй, гар дах мөнгөө дуусвал буцаад ирэх байх гэж боджээ. Гэтэл Нин Хао буцаж ирээгүй. Тэрээр Бээжинд ирж, подвол хөлсөлж суугаад, өөрийнхөө ирээдүй болон амьдралынхаа тухай бодлого болсон байлаа. Дараа нь тэр гэрэл зураг авах мэргэжил сурч, киноны одуудад зураг авч өгч, мөн Бээжингийн киноны дээд сургуульд хүрч мэргэжил дээшлүүлээд, өөрийн мэргэжлийн түвшин болон ажлын туршлагаа бага багаар хурамтлуулан дээшлүүлж, кино телевизийн ажилд орж эхэлсэн юм. 2002 онд Нин Хаогын найруулсан " ногоон тал" гэсэн киноог нь Лю Дэ-хуа тоож, түүний энэ киноонд хөрөнгө оруулжээ. Энэ киноны уран бүтээл нь Нин Хаогын найруулагч болох авьяас билгийг харуулсан бөгөөд Лю Дэ-хуагын " Азийн кино найруулагч шинэ одод" төлөвлөгөөнд хамрагдсан байна./Пэрлаймаа орчуулав/ 1 2 3
|