Чилид айлчлал хийж байгаа БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бан-гүө 6-ны өдөр Сантъягод болсон Хятад-Чилийн эдийн засаг худалдааны чуулга уулзалтад оролцсон бөгөөд, нээлтийн ёслол дээр "Хятад Чилийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргая" гэсэн сэдвээр үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ: Хятад Чили стратегийн өндөрлөгөөс хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийг харж үзэн, харилцан ашигтай хамтаар хөгжих зарчмын дагуу, өөр өөрийн давуу талаа ашиглаж, хамтын ажиллагааны салбараа өргөтгөн, хамтын ажиллагааны арга хэлбэр, агуулгыг бүрэн төгөлдөр болгож, Хятад Чилийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг шинэ үе шатанд гарган хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Хятад Чили 1970 онд дипломат харилцаа тогтоосон. Хятад Чилийн харилцааг авч ярих үе Ү Бан-гүө хэлэхдээ: Хятадын ард түмэнд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн нь доорхи дөрвөн үйл явдал байгаа юм гэжээ.
1 2 3
|