• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-07 14:21:32    
Эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    Ү Бан-гүө хуралд оролцсон олон давхаргын зүтгэлтнүүдэд хандан Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн байдлыг танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ: Хятад улс энх тайван хөгжлийн замыг эх эцэс баримтална, Хятадын хөгжил дэлхийн олон оронд заналхийлэл болохгүй, харин хөгжлийн нэн их нөхцөл боломж болон нэн өргөн уудам зах зээлийг олгох болно гэжээ.

    Хороон дарга Ү Бан-гүөгийн Хятад Чилийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санал нь Чилийн сенатын дарга Едуардо Фреугийн нааштай үнэлгээг хүлээсэн байна. Тэрээр хэлэхдээ: Хятад улс олон улсын эдийн засгийн салбарт чухал үүрэг гүйцэтгэж байна, хоёр орны харилцааг идэвхтэй хөгжүүлэх нь Чилийн олон давхаргын хамтын үзэл бодол байгаа юм гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ: 

    Хятадтай харилцах харилцаагаа Чили маш чухалд үзэж байна, энэ харилцааг үргэлжлэн урагш ахиулж, нэн өндөр түвшинд хүргэхэд бэлэн байна. Энэ хүчин чармайлтын нэг үр дүн бол хоёр талын 2005 онд байгуулсан хоёр орны аж ахуйн нэгжийн эздийн комисс болно. Тус комисст одоо хоёр орны 250 гаруй аж ахуйн нэгжийн эзэд оролцож, хоёр орны аж ахуйн нэгжийнхний солилцоо, хамтын ажиллагааг хамтаар түлхэн ахиулж байна гэжээ.

    Сүүлийн жилүүдэд Хятад улс Чилийг оролцуулсан Латин Америкийн орнуудтай харилцаагаа тасралтгүй хөгжүүлж байна, Чили өөрийнхөө өвөрмөц нөхцлөөрөө Хятад болон Латин Америкийн орнуудын эдийн засаг худалдааны харилцааны хөгжлийн чухал түнш болоход бэлэн байна гэж Фреу хэлсэн байна. \Рэнчинсоо орчуулж, Номин хянав\


1  2  3