Тухайлбал, Чили бол Хятадтай дипломат харилцаа тогтоосон анхны Өмнөд Америкийн орон, Чили бол Хятадын ДХБ-д нэгдэн орсны дараа хоёр талын хэлэлцэн тохиролцсон анхны Латин Америкийн орон, Чили бол Хятадын зах зээлийн эдийн засгийн бүрмөсөн статусыг хамгийн анх хүлээн зөвшөөрсөн Латин Америкийн орон, Чили бол Хятадтай хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрт хамгийн анх гарын үсэг зурсан Латин Америкийн орон болно. Үүнээс Хятад Чили бол харилцан итгэлцэж харилцан найдсан сайн анд найз байж, харилцан ашигтай хамтаар хөгжих хамтын ажиллагааны түнш гэдгийг харуулсан байна гэжээ.
Саяхан Чилийн ерөнхийлөгч хатагтай Мичелле Бачелет хоёр орны засгийн газрын 10 гаруй жил хэлэлцээ хийж байж тохиролцсон хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээрийг батлан зөвшөөрсөн байна. Тус хэлэлцээрийг 10-р сарын 1-ний өдрөөс албан ёсоор хэрэгжүүлнэ. Энэ хэлэлцээр хүчинтэй болсон нь хоёр орны хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тал бүрээр хөгжүүлэхэд шинэ нөхцөл боломж хангасан байна.
Ү Бан-гүө хэлэхдээ: хоёр тал чөлөөт худалдааны хэлэлцээр бий болгосон ашигтай нөхцлийг бүрмөсөн ашиглаж, худалдааны бүтээгдэхүүн болон бүтцийг тасралтгүй сайжруулж, бүтээгдэхүүнийг олон төрлийн болохыг идэвхтэй ахиулж, зах зээл, бүтээгдэхүүн, худалдааны мэдээллийн солилцоог эрчимжүүлэн, хоёр талын бүтээгдэхүүний Ази болон Латин Америкийн зах зээлд орохыг түлхэн ахиулж, хоёр орны худалдааны цар хүрээг тасралтгүй өргөтгөн, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны түвшинг дорвитой дээшлүүлнэ гэжээ.
Хятад Чилийн зэсний эх баялгийн хамтын ажиллагаа нь хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлж байгаа юм. Хойшид хоёр тал зэсний эх баялгийн салбар дахь хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, зэсний эх баялгийн хамтын ажиллагааны шинэ зам суваг, шинэ арга хэлбэрийг идэвхтэй хайн сүвэгчлэн, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны шинэ салбар, шинэ төслийг тасралтгүй нээн хөгжүүлэх ёстой юм гэж Ү Бан-гүө хэлсэн байна.
1 2 3
|