• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-13 16:57:42    
Хотон үндэстний дуучин Сү Эрдүн

Хятадын Олон Улсын Радио

     Сү Эрдүн бол Хятадын баруун хойт нутгийн Шинжяны Уйгарын Өөртөө Засах Районы сургуулийн багш юм. Чөлөөт цагаараа тэр дуу зохиох дуулах сонирхолтой юм. Сүүлийн арав гаруй жилийн турш тэрээр "Хотон хүн", "Улаан алчууртай бүсгүй", "Анар" зэрэг 120 гаруй дуу бичсэн таван кассет хэвлүүлсэн байна.

     Сү Эрдүн багаасаа дуу дуулах дуртай, их сургуулиа төгсөөд тэр дуу хөгжим зохиох ажлаа эхэлсэн юм. Тухайн үед түүний зоихиосон дууны ихэнх нь Казах, Уйгар дуу байлаа. Хожим нь нэг удаагийн нийллэгт болсон явдлаас болж тэр хотон дуу бичих болсон байна. Энэ тухай эргэн үзэж хэлэхдээ

     Тэр нийллэг дээр найз нөхөд намайг уйгар, казах дууг ийм сайхан дуулдаг хүн нэг сайхан хотон дуу дуулаач гэж хүссэн байна. Нөгөө нэг нь хажуугаас хотон үндэстэн хаанаас дуутай билээ гэлээ. Түүний энэ үг миний сэтгэлийг их эмзэглүүлсэн билээ. Хариуд нь Хотон үндэстэн яагаад өөрийн дуу байхгүй гэж? "Цэцэг" хотон дуу шүү дэ гэхэд тэрээр орчин үеийн дуу байхгүй, уламжлалт тэр "цэцэг"-ийг одоогийн хүмүүс сонирхохгүй гэж хэллээ.

1  2  3