Сү Эрдүн дуу хөгжимд сонирхолтой хайртай боловч үүний төлөө маш хатуужилтай хүч хөдөлмөр зарцуулжээ. Хувийн зардлаар анхны кассет гаргаж мөнгө төгрөг хүрэлцээ муутайгаас тэр эхнэр хүүхэдийнхээ хамт кассетаа савлаж янзалсан байна.Зар сурталчилгаа хийсэнгүй учраас кассет нь борлуулалт муутэй байсан юм. Сү Эрдүн сургуульд, хотын талбайд , тариан газар хаа тэнд хүрвэл дуугаа дуулж өөрөө сурталчилгаа хийсэн байна. Тэр хаа дуулсан ч сэтгэлээсээ дуулдаг болохоор хүмүүс аажмаар түүний дууг сонирхон таашаах болсон байна. Түүний найз Бао Юйчэн хэлэхдээ,
Би түүнтэй хамт хөдөө тосгонд хүрсэн, тийм сэтгэл хөдөлгөм байдлыг ерөөс харсангүй. Хотон сургуульд дуулахад сурагчид сэтгэл догдлон нулимс унагааж, дурсгалын гарын үсэг зуруулах гэж хүрээлэн авдаг байсан. Одоо Хотон үндэстэн төдийгүй Уйгар, Казах үндэстэн бүр түүний дууг сонирхон таашаах болсон гэжээ.
Ард иргэд дууг нь сонирхох болж урам хайрласнаас түүний зохион бүтээх авьяасыг нэн хөгжөөсөн байна. Сүүлийн үе хөрөнгө мөнгө цуглуулж, "хотон хүн", "хотон охин", "улаан алчууртай бүсгүй", "ахын анар цэцэг" зэргийн CD хэвлүүлсэн байна. Ээжийн сэтгэл хүүд , хүүгийн сэтгэл ууланд гэсэн " ээжийн сэтгэл " гэдэг дууг хотон эхчүүд сонсоод нулимс унагааж, "хүүхдүүд сургуульд" гэсэн дуу нь шинэ үеийн хоточуудын мэдэг боловсролыг сурч эзэмшин өөдлөн дэвшиж байгаа байдлыг харуулсан юм. Сү Эрдүнийг зохион бүтээсэн дуу баруун бүсийн өргөн уудам нутгаар өргөнөөр дэлгэрсэн байна.
Дуугаараа нэр хүндтэй болсон Сү Эрдүн хөдөө нутаг иргэдийн дунд хүрч дуулж байдаг. Ард түмэн бол өнгө шимлэг хөрс мөн. Миний зохион бүтээх эх үүсвэр ардын дундаас ирсэн юм. Хариуд нь дуу маань ард түмний амьдралд баяр хөөр нэмж, хүмүүс дуунаас хотон үндэстний соёлыг ойлгохыг би хүсч байна гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/ 1 2 3
|