• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-13 16:57:42    
Хотон үндэстний дуучин Сү Эрдүн

Хятадын Олон Улсын Радио

     Тухайн үед энэ үг нь их таагүй санагдсан боловч эрэгцүүлэн бодвол харин ч зөв зүйтэй юм шиг санагджээ. Учир нь хүмүүсийн мэддэг хотон дуу нь ахмад үеийхний хэвшсэн ая нутгийн хэлээр дуулдаг "цэцэг" л байв. Үүнээс болж энэ дууг дуулж чадах, ойлгох хотон хүн жил ирэх тутам цөөн болсон байна. Иймээс Сү Эрдүн хотон дууг эстрадын дуу болгохыг бодож явах болжээ.

     Өөр бусад үндэстний дуу хөгжим бүр хөгжиж, өрнөдийн соёл урлагийн шилдэг зүйлийг шингээн авч өөрийн үндэстнийхээ соёл урлагтай уялдуулан баяжуулсан байна.Хотон үндэстэн ч өөрийн гэсэн орчин үеийн эстрадын дуу байх ёстой, үндэстнийхээ соёл урлаг. сайн сайхан зан заншлыг олон нийтэд танилцуулах ёстой юм гэжээ.

     Үүнээс хойш Сү Эрдүн хотон үндэстний түүх соёлыг судалж эхэлсэн байна.Хятадын түүхэн дэх бишгүй олон гарамгай нэрт хүмүүс тухайлбал алс дайлайд аялагч Зэн Хэ , Зохиолч Пү Сүн-ин, орчин үеийн хошин шогийн их масстер Ма Саньли зэрэг нь бүр хотон үндэстэн болохыг ойлгосон байна. Эдгээр хүмүүс хэдийгээр дэлхийд юм уу Хятад даяарт нэр нөлөөтэй боловч чухам аль үндэстний хүн болохыг ойлгох хүн төдий олон биш . Ая дуу зохион бүтээдэг хүний хувьд ая дуугаар эдгээр хүмүүсийг олон нийтэд танилцуулах ёстой гэж тэрээр бодлоо. Ингээд тэр " Хотон хүн" гэсэн дууг зохиосон байна.

1  2  3