• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-15 15:19:02    
Зохиолч Сү Шү-ян

Хятадын Олон Улсын Радио

     Сү Шү-ян 1938 онд төрсөн хүн. Тэрээр хархан багаасаа амьдралыг ажиглах сонирхолтой байжээ. Дунд сургуульд сурч байхдаа жүжгийн зохиол бичиж эхэлсэн бөгөөд жүжгийн зохиол бичих явдлыг өөрийнхөө хүслэн болгож байлаа. Сү Шү-ян их сургуулиа дүүргээд багш болж, хэд хэдэн их сургуульд багшилж байв. Бээжингийн хятад анагах ухааны дээд сургуульд багшилж байхдаа, өөрийн сайн ойлгодог үйл явдлаар сэдэвлэн " Чин сэтгэлийн дуулал" гэсэн зохиол бичиж, хятад даяар маш алдаршсан юм. Энэ нь сэхээтэн нар Хятадын уламжлалт эм эмнэлгийн судалгаа хийж байгааг тусгасан драм юм. Энэ уран бүтээлд хүний хайр сэтгэлгийг үнэн мөнөөр нь тусгасан болохоор үзэгчдийн халуун сайшаалыг хүртэж, мөн Хятадын үндэстний баярын 30 жилийн ойг тэмдэглэх уран сайханы үзүүлэг тоглолтын зохион бүтээлийн 1-р шагнал авсан юм. Сү Шү-ян өөрийнх нь бүтээл ийм дээд шагнал авна гэж санаанд нь ч орсонгүй бөгөөд итгэж ядам байлаа.

     " Би щр нь итгэл муутай байсан болохоор, тухайн үе бүх Хятадын сонин сэтгүүл бүхэнд " чин жүрхний дуулал" гэсэн зохиолыг маань ихээр магтаж байх үе, энэ чинь өөр хүний зохиол бүтээлийг магтаж байгаа байлгүй гэсэн бодол орж байсан юм. Энэ уран зохиолоор дамжин, яруу алдар хүртэх санаа ер байгаагүй, гэсэн ч нам ард түмэн надад маш их яруу алдар хүртээж, намайг АТИХ-ын депутат, Залуучуудын холбооны гишүүн, УТЗЗ-ын бүх Хятадын хорооны гишүүн болгох гэсэнд би алийг нь ч аваагүй, учир нь надад тийм олон яруу алдар хүртэх эрхгүй гэж бодож байсан" .

1  2  3  4