" Чин жүрхний дуулал" гэсэн жүжгийн зохиолыг бичээд амжилт олсоноор, Сү Шү-янгийн хувь заяанд эргэлт гарчээ. 1978 онд 40 хүрсэн Сү Шү-ян их сургуулийн багшын ажлаас салж, Бээжингийн кино үйлдвэрт тусгай ажлын жүжиг найруулагч болсон байна. Тухайн үеийн Хятад оронд өөрчлөн шинчлэлт хийж нээлттэй байлгах ажил дүнгэж эхэлж байсан болохоор хүмүүсийн үзэл санааны хөөцөлдөлд ч маш их өөрчлөлт гарч байсан юм. Сү Шү-ян энэ үеийн байдлыг сайн атгаж, Бээжин хотын иргэдийн аж амьдралын өөрчлөлтийг тусгасан " Ши жо гудамж" гэсэн киноны үлгэр бичихээр шийдсэн байлаа. Тэрээр эргэцүүлэн бодож хэлэхдээ:
" Тухайн үе би Бээжин хот нь шинэ хуучины солигдолд байгааг би нэлээд сэргэг мэдэрсэн, энэ явцад хүмүүс ер нь шинийг хөөцөлдөх, шинэ сайхан гэр оронтой байхыг хүсч байдаг. Гэвч " хуучин" байдлаасаа салах үе мөн маш их харамсалтай, санаа алдах буюу " буруудлаа" гэсэн бодолтой байдаг. Үүнийг урлагын талаар илрүүлэхэд маш сайн байдаг бөгөөд хүмүүсийн сэтгэлийг маш уяруулдаг юм".
" Ши жо гудамж" гэсэн үлгэр нь Бээжингийн нэг жижгхэн гудамжинд гарсан юм байна. Эгэл жирийн хэдэн оршин суугчид өөр өөрийнхөө сайн сайхан хүслэнтэй. Үүнд хуучин Бээжингийн дөүфүний дэлгүүр ажиллуулах санаатай ажил алдсан залуу, шинэ орон сууц хувааж олохыг хүсэн эрмэлзэж байгаа сайчуул багш, гадаадад гарч нүд нээх хүсэлтэй залуу охид зэрэг дүрийг уг зохиолд бүтээжээ. Сүүлээр нь айл саахалтынхаа тусламжаар тэдний ххүн болгоны хүсэл биелэгдэхэд, хуучин гудамжыг нь нурааж, шинэ давхар байшин байгуулах болсон байна. Оршин суугчид хэдийгээр хуучин гудамжасаа салж ядсан боловч, сайн сайхан ирээдүй нь тэдний хамтын хүслэн болсон байна.
1 2 3 4
|