• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Monday    Apr 7th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-15 15:19:02    
Зохиолч Сү Шү-ян

Хятадын Олон Улсын Радио

     " Ши жо гудамж" гэсэн киноог дэлгэцэнд гаргангуут, үзэгч олны халуун сайшаал хүлээж, Сү Шү-янгийн зохион бүтээх халуун урам зоригыг ч улам хөгжөөсөн байна. Үүнээс дараа нь Сү Шү-ян " бадран дэлгэрсэн сарнай цэцэг", " хаврын бороо", " нутаг" , " хайрын тухай" гэх зэрэг олон зохиол бүтээл бичсэн юм.

     1994 онд Сү Шү-ян ходоодны хорт хавдар олж, ходоодныхоо нэг хэсгийг огтлуулж, 2001 онд уушиган хорт хавдарт нэрвэгдэж, зүүн талын уушигаа огтлуулан авч хаяжээ. 2004 онд дахин дэлүүгээ авхуулж, настан Сү Шү-янд энгийн хүмүүсийн санаанд оромгүй цохилтод учирсан байна. Сурвалжлагч түүнээс ярилцлага авах үе, гурав удаа ү-мэн ү өвчинд нэрвэгдэж өнгөрсөн настан гэж ер бодоогүй. Сү Шү-ян амгалан тайван байдалтайгаар энэ арван хэдэн жилийн өнгрөлтөө ярьсан юм.

     " Өвчин олсоноос мэдмэгч идэвхтэй эмчлүүлэх хэрэгтэй, эртхэн оншлуулж, өвчний байдлаа ойлгож, мэс засал хийлгэх чухалтай бол мэс засал хийлгэх хэрэгтэй. Өвчинтэй эсэргүүцэлдэж болхгүй, түүнийг найзаа гэж бодох хэрэгтэй, даруй дургүй хүргэдэг найз ирлээ гэж бодох нь зөв. Өвчин ирчхэсэн юм чинь зайлах аргагүй, яавал яах нь тэр. Амьд явах өдөр хугацаагаа тоочиж, үлдсэн цагт нь ямар ажил бүтээж болох тухай төлөвлөж, бодож явах нь аминд ашигтай юм".

     Сү Шү-ян өвчиний тарчилгаалыг тэсч, эм уух болон зохион бичих хоёроор өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгож байна. Ү-мэн ү өвчин олсон 12 жилийн турш Сү Шү-ян 3 сая үсэгтэй зохиол бүтээл туурвиж, 7 ном хэвлүүлсэн банйа.

     Сү Шү-янгийн амьдрал өнөө маш баялаг агуулгатай байна. Амьдралд тулгарсан бүх зүйлээ, сайн ч болог, муу ч болог, бүгд миний найз гэж бодож явдаг болохоор, түүний бүх нас сая баялаг агуулгатай байдаг юм. /Пэрлаймаа орчуулав/


1  2  3  4  
© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040